Хятадын чанаргүй шилээс болж олон хүн шархаджээ
Шалгалт, мөрдөлтийн явцад Хятадын барилгачид чанар муутай шилийг орон сууцуудын цонхонд суурилуулж, мөн хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны олон дүрэм журам зөрчсөн нь тогтоогдсон хэмээн “Haixia Photography News” сонин мэдээллээ.
Уг нь орон сууцанд аюулгүй буюу 2 давхар шил суурилуулах ёстой байтал Хятадын барилгын компаниуд ашиг олохын төлөө хэт хөөцөлдөн жирийн шил суулгасан байжээ.
Түүнээс гадна дэлбэрэлтэд олон гал сөнөөгч өртөж амиа алдсан. Тэд Тяньжин боомтод дуудлагын дагуу ирмэгцээ усаар гал түймрийг шүршиж унтраах гэж оролдсон аж. Гэтэл химийн олон аюултай бодис байсан энэ газарт ус урвалд орж химийн хүчтэй дэлбэрэлт болсон гэнэ.
Дэлбэрэлтийн хүч 24 тонн тротилтой зүйрлэхүйц байсан гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн. Гэтэл тус улсын “Sina” сайт үүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд “Дэлбэрэлтийн хүч 1’000 тонн тротил байсан” гэж дамжууллаа.
Уханий технологийн их сургуулийн профессор Чэн Кан “1’000 тонн тротилын хүчтэй дэлбэрэлтийн нөлөөгөөр эргэн тойрон 0,5 км газарт цонхны шил хагарна” хэмээн тооцоолжээ. Гэтэл Тяньжины энэ дэлбэрэлтийн уршгаар эргэн тойрон 2км зайд орших бүх цонхны шил хагарч дэлбэрсэн билээ.
URL: