Хятадууд үл мэдэгдэх цагаан талстаас айж байна VIDEO

Хятадын Тяньжин хотод болсон цуврал дэлбэрэлүүдийн дараа гудамжинд энд тэндгүй үл мэдэгдэх цагаан талстууд харагдах  болжээ. Нутгийн иргэд эдгээр цагаан талстаас ихэд айж эмээж байна.
watermark.phpЭдгээр талст дээр ус асгахад дороо буцалж асан яг түүдэг мэт дүрэлзэж байна. Мөн эргэн тойрондоо оч цацалж байгаа учраас хүн амьтныг түлэх аюултай гэж Хятадын хэвлэл мэдээллийнхэн сэрэмжлүүлсээр. Хятадууд “Хүмүүс ээ, Тяньжины төлөө залбирцгаа, гэхдээ тэнгэрээс бороо л гуйж болохгүй шүү” гэцгээж байна.
Хятадын цэргийнхэн болон цагдаа нар “Тяньжинд дэлбэрсэн агуулахад олон зуун тонн цианид натри байсан” гэж хүлээн зөвшөөрлөө. Маш их хор хөнөөлтэй цианидаас гадна өөр бусад хортой бодис ч тэр агуулахад байсан гэнэ. Бээжингийн цэргийн тойргийн штабын дарга Ши Луцзэ “Цианидын хэмжээ хэдэн зуун тонн байсан” гэж баталсан ч тодорхой тоо хэлсэнгүй. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд “Дор хаяж 700 тонн цианид натри” байсан гэж мэдээллээ.

Тяньжины дэлбэрэлтээр 115 хүн амь үрэгдсэн, энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй. Одоогоор 95 хүн сураггүй болсон гэж тооцогдож байгаа юм. Мөн 700 гаруй хүн шархдаж, түлэгджээ.

В комментариях к видео, на котором загадочные кристаллы вспыхивают при соприкосновении с водой, пользователи пишут: «Молитесь за Тяньцзинь, только, пожалуйста, не просите у неба дождя».

Нэмж өгүүлэхэд, Хятадын эрх баригчид бараг 60 гаруй сайт, мэдээллийн байгууллагыг хаагаад байна, тэд Тяньжины талаар буруу мэдээлэл цацсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих