Автомашинтай мөргөлдсөн мопедны жолооч амиа алджээ

2038fcf77b31be72bigУрин дулааны улиралд иргэд мотоцикл, мопед, унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас бэртэж гэмтэх, амь насаа алдах явдал гарсаар байгааг Замын цагдаагийн газраас анхааруулав.

Тухайлбал, энэ сарын 12-нд Баянзүрх дүүргийн 13-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Замын цагдаагийн тасгийн байрны хойд замд амины “Toyota Sprinter” маркын автомашины жолооч Л нь улсын дугааргүй “П” жолоочтой “Мопед”-той мөргөлдөж, мопедны жолооч 23 настай Э нь хүндээр гэмтсэн байна.

Түүнчлэн, энэ сарын 13-нд Баянгол дүүргийн 12-р хороонд амины “Hyundai Sonata-5” маркын автомашины жолооч Г нь мопедтой мөргөлдөж мопедны жолооч 22 настай эрэгтэй С амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Мөн Ховд аймгийн Мянгат сум Чацарганат багийн нутаг Цахирын худаг гэх газарт улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркын мотоцикл онхолдож, 40 настай эрэгтэй жолооч Ч нас барсан хэргүүдийг шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих