“Ц.Элбэгдорж vs Н.Энхбаяр” киноны хоёрдугаар анги
Аль эрт, залуу насандаа нэгнээ мэддэг таньдаг бүр нэгнийхээ хүүхдийг өвдөхөд нь хамт очиж эргэдэг байсан хоёр хожмоо улс төрийн эвлэршгүй дайснууд болж хувирсан тохиолдол ер нь ховор шүү. Хорвоо дэлхий уужим хойно гадаад ертөнцөд байдаг л байх. Харин Монголд бол нэг байнаа.
Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр. Хоёулаа л бичиг номын хүмүүс. Нэг нь сэтгүүлч нөгөө нь орчуулагч. Тэд харин улс төрд орохоороо хоёул хүчтэй, зангарагтай, цогтой, зальтай, ирээдүйтэй явж эхэлсэн юм. Мэдээж хэрэг тэдний манлайлал, хошуучлал хоёр өөр улс төрийн хүчинд өрнөсөн тул өрсөлдөгчид болох нь гарцаагүй байв. Баянгол дүүрэгт тэр нэгэн жил Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр өрсөлдсөнийг хүмүүс мартаагүй байх. Хөлбөмбөгөөр бол үхлийн хэсэг гэмээр. Эндээс л тэдний улс төрийн өрсөлдөөн улам бүр гүнзгийрсэн.
Цаг хугацаа өнгөрсөөр, Н.Энхбаяр ч Монгол төрийн Ерөнхий сайдын албыг хашлаа, Ц.Эбэгдорж ч хашив. Нэгнийхээ засгийг унагахад ч гар бие оролцлоо. Эцэст нь шийдвэрлэх тулаанд оров. 2009 оны ерөнхийлөгчийн сонгууль.
Сонгуулийн сурталчилгаа хаагдах эцсийн мөчид нэр дэвшигч Н.Энхбаярын талаас, чухамдаа түүнийг унагах гэсэн хэсэг нөхөд Ц.Элбэгдоржийг цэвэр монгол хүн биш гэсэн утга бүхий хар пиар хийж хариуг нь ч тэрээр сайн барьж чадав. Алс хязгаарт ээжийндээ ороод нулимс дуслуулсан Ц.Элбэгдоржийг монголчууд телевизийнхээ дэлгэцээр бүгд хараад л сонгуулийн сурталчилгаа хаагдав. Н.Энхбаяр “аа” ч гэж амжсангүй санал хураалтад оров.
Ц.Элбэгдорж болон даргаа унагаж улс төрийн тавцангаас зайлуулах гэсэн Н.Энхбаярын журмын нөхөд нь ялав. Харин нийтлэлийн гол баатруудын хувьд маш том ялалт, ялагдал байлаа. Н.Энхбаяр ялагдсаныхаа төлөө, улс төрийн тавцангаас явж, явахдаа зүгээр ч явсангүй бор оймсоо гозолзуулан одов.
Ингээд хэсэг хугацаанд Ц.Элбэгдорж өрсөлдөгчгүй төрийн толгойд залрав. Бодож хүсэж явсан олон ч зүйлээ биелүүлж төр түмэндээ тус болох болох олон ч хуулийг батлуулав. Шилэн дансны хууль батлагдсан боловч харамсалтай нь “давхар дээл”-ний хуулийг нь намын нөхөд нь гацааж гацааж эцэст нь батлаагүй.
Тэр үеэс л Н.Энхбаяр дахин өрсөлдөөнд оролцож эхэллээ. АН-ын дарга Н.Алтанхуягтай гэрээ байгуулав. Үр дүнд нь Н.Алтанхуяг унав.
З.Энхболд өрсөлдөгч МАН-аа дарж засгаас гаргахын тулд Н.Энхбаярыг түшив. Хариуд нь Н.Энхбаяр бүрэн цагаадахыг хүсэв. Тохиролцоо ч амжилттай болж өнгөрсөн өдрүүдэд юу болж өнгөрснийг монголчууд бид харсан. Ерөнхийлөгч зүгээр хараад суухыг хүссэнгүй. Цагтаа хамтдаа зүтгэж байсан намын нөхөд нь өрсөлдөгчийг нь эргээд суудалд нь залахаар явж байгааг хараад ихэд бухимдав. Хуулинд хориг тавихаа ч мэдэгдэв. Ийнхүү Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын өрсөлдөөний хоёрдугаар үе эхэлсэн гэж ойлгож болно…
Marvel.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
shudarga hun uur shuu dee
Төрийн албанаас хувийн ашиг сонирхлын зөрчил одоо ч арилаагүй байгааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өөрийн үйлдлээрээ харууллаа. Прокурорын баярын хурлыг юу болгов, яаж дайрав даа. Тэр чинь баярын хурал болохоос биш өш хонзонгийн үг чулууддаг индэр байгаагүй. Н.Энхбаяр ямар овжин, нятрашгүй авлигач гэдгээ ч харуулсан. Та хоёрт ямарч ялгаа алга доо. Ийм шударга ёс байдаг юм уу? Нэгнийгээ олны өмнө чамайг яллана гэж хэлдэг манай ерөнхийлөгч ёс суртахуунтай юу? Ичих, эмээх зүйл байхгүй болчихсон юм аа гэхэд үлдэж буй залуусдаа үлгэр дууриал болъё гэж бодоогүй хэрэг үү? Н.Энхбаяр ч гэсэн хийсэн хэргийг чинь Монголчууд бүгд л мэднэ. Мөрөөрөө байж, хүмүүст гай тарихгүй байж болдоггүй юм уу? Хоёр дахь ерөнхйилөгч шиг малгай үг хэлээд л сургаал айлтгаж болоогүй юм уу? Та нар энэ улсын минь төрөөр тоглож ханахгүй байна уу? Та нар ард түмнийг минь хувааж, хагаралдуулж дуусахгүй юм уу? Ерөнхийлөгч нараа, улс төрийн намуудаа
Үнэндээ их муухай байсан шүү элбэгээ. Нэгхэн хүн муулах гэж баярын хурлыг үймүүлж гонгиноод шүүхийнхнийг цуглуулж байгаад энхбаярыг барь хорь тарчлаагаад өг гэх нь холгүй орилоод байхын. Гэхдээ ингэж ярьж хашгирах нь хуулинд зандчилах зүйл анги байдгийг мань тарвага мэдмээрдээ