АН буюу “АВЛИГАЧДЫН НАМ”

143977660855d13f60832f3Ардчиллын замаар замнасан 25 жилийн түүхэнд хамгийн том “авлигач нам”-аар Ардчилсан нам тодорлоо. Авлигач, авлигачдаа бүр айхавтар “авлигач нам” юм. Авснаа өршөөдөг, хулгайлснаа хаацайлдаг тийм л айхавтар “авлигач нам” бол Ардчилсан нам болов. Ардчилсан нам гэдэг хоёр үгийн товчлол нь АН. АН-ыг өнөөдөр ард түмэн Ардчилсан нам бус “Авлигачдын нам” хэмээн ойлгож, уншиж байна. Тэд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэж сайхан үгээр донгодож, уран үйлээр хуурч төрийн эрхэнд гарсан. Гарсан хойноо хэдэн авлигачдыг төрд шургуулж, эх орон, ард түмнээ барьцаанд тавьж их хэмжээний зээл авч, авсан зээлээсээ өөрсдөө “хусчихсан”. Бас болоогүй, хулгай хийсэн нөхдүүдээ Өршөөлийн хуульд хамруулаад энхийн цагаан тагтаа болгоод “нисгэчихсэн” гэж байгаа. Одоо яая гэхэв, чадаж байгаа юманд арга байж уу. Сонгосон нь бид, сонгогдсон нь тэд юм чинь.

Ардчилсан намынхан төрийн ажлыг түмний төлөө зүтгэх биш түрийвчээ зузаалах ажил гэж ойлгодог нь парламентийн түүхэнд хоёр удаа олонхи болсон дүрслэлээс нь тодорхой харагдана. 1996-2000 оны хооронд дөрвөн ч засаг солигдсоны хар гайн сүүдэр өнөөдөр ч арилаагүй байна. Тухайн үед “Төв ази”, “Ардын банк” нэртэй хоёр банк дампуурсан. Дампуурсан ч гэж дээ, ардчиллынхан албаар дампууруулчихсан юм. Зөвхөн хоёр банк дампууруулаад зогсохгүй “нэг дэх” Ерөнхий сайд М.Энхсайхан нь “Алтан тариа” тэргүүтэй хэд хэдэн үйлдвэрийг хувьчлахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод /одоогийн УИХ, АН-ын дарга/ зөвшөөрсөн байдаг. Мөн “Говь” тэргүүтэй зургаан үйлдвэрийн даргыг барьж хориод шоронд хийчихсэн гэж байгаа. Шалтгаан нь айлган сүрдүүлж, үйлдвэрийг нь хувьчлах. Нэг үгээр хэлбэл, улсын хөрөнгийг хувьдаа завших гэсэн арчаагүй арга л хэрэглэсэн хэрэг. Энэ үеэс л ардчиллынхан ард түмэн хүн биш юм байна, Монголын төр тоглоом юм байна гэдэг ухагдахууныг олж авчээ. Олж авсан ухагдахуун дээрээ тулгуурлан АН /”Авлигачдын нам”/-ыг “хүчирхэгжүүлж” 2012 оны сонгуулиар “олуулаа” болж эргэн ирж олдсон дээр нь хөрөнгөжих зарчмыг баримталсан юм. Учир нь 1996-2000 оны хооронд олж авсан хууль бус хөрөнгө нь чамлагдсан болохоор тэр шүү дээ.

Энэхүү айхавтар зарчмын дараагийн хөтөлбөр нь “Шударга ёс” эвслийн авторыг ашиглан Өршөөлийн хууль батлах байв. Өршөөлийн хуулийн цаад зорилго нь авлигач авлигачаа өршөөх тийм л хууль. Товчхондоо АН-д ч, “Шударга ёс” эвсэлд ч ашигтай. Өчигдөрхөн Баабар “Өршөөлийн хуулиар гишүүд хамсаатнаа аварч байгаа юм биш. Тэдэнд тийм жудаг ч байхгүй. Тэд өөрсдийгөө аварч байгаа юм. Учир нь тэд бүгд хулгайч”, “Өршөөлийн хуулийг ардчиллын 25 жилийн ойд зориулсан гэх маягийн юм Оюунгэрэл ярив. Энэ нь АРДЧИЛСАН ТОГТОЛЦООГ өөрийг нь даапаалж буй хэрэг” хэмээн жиргэсэн. Үнэхээр түүний хэлдгээр “Авлигачдын нам” дотор анд нөхөр, хамаатан садангаа аврах зорилготой Өршөөлийн хууль санаачлах сэтгэлтэй, жудагтай хүн байхгүй. Эцэст нь тэд өөрсдийгөө аварч чадлаа. Өнөө Хүрэлээ ахын “гүлдийчихээд” гэдэг реклам дээр гардаг шиг “Мундаг юм аа, “Авлигачдын нам”. Өршөөчихлөө. “Авлигачдын нам”-аа гэж”… Хамгийн эмгэнэлтэй нь тэд өнөөдөр өршөөгдчихлөө гээд хөл нь газар хүрэхгүй, зүрх нь цээжиндээ багтахгүй ихээр баярлаж яваа. Бүр “Дахиад хусна аа, яадаг юм. Буухаасаа өмнө дахиад л Өршөөлийн хууль санаачлаад өршөөгдчихнө” гээд “тэнэгтэж” яваа. Харин ард түмэн тэдний хувьдаа завшсаныг татвараараа төлөх гэж нуруугаа атийтал, гараа цэврүүттэл ажиллаж байгаа. Ай даа энэ “Авлигачдын нам” уу… Мөн ч айхавтар золигнууд юм даа. Хахаж цацталаа идэж уучихаад жишим ч үгүй Өршөөлийн хууль батлаад, ичих ч үгүй малийгаад сууж байдаг. Ард түмнийг мөн ч их доромжилж байгаа юм шүү, энэ “Авлигачдын нам”.

 

С.БУЯН


URL:

Сэтгэгдэл бичих