Долларын ханш өсч 2000 төгрөгт хүрлээ
Тавдугаар сард 1888 төгрөг болж хямдарч байсан долларын ханш зургадугаар сараас бага багаар өссөөн өнөөдрийн байдлаар зарим арилжааны банкууд нэг ам.долларыг 2000 төгрөгөөр зарж байна. Тухайлбал, Капитал банк долларын 2000 төгрөгөөр зарж байгаа аж. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1995 төгрөг байна. Долларын ханш өсөх болсон гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн явдал гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хэдийгээр өнгөрсөн хавар УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч Монгол руу орж ирэх долларын урсгал нэмэгдэхгүй байгаа аж. Есдүгээр сар ойртож, хичээлийн шинэ жил дөхөх тусам долларын ханш өснө гэсэн тайлбарыг эдийн засагчид хийж байна. Оюутолгойн далд уурхайн санхүүжилт энэ намартаа багтаж шийдэгдвэл долларын урсгал нэмэгдэж ханш тогтворжиж магадгүй юм.
ZALUU.COM
URL: