Энэтхэгт үерийн улмаас амиа алдагсдын тоо 130 давжээ

f060cbbf28e03b6dd26d601726954e1f_LЭнэтхэгийн зүүн нутагт оршдог Баруун Бенгалия мужид үер болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 132 болсон тухай тус улсын Онцгой байдлын үндэсний газар мэдээлжээ.

“Баруун Бенгалия мужид 1700 гаруй майхан хуаран босгож, 315 мянга орчим хүнийг байрлуулсан бөгөөд мөн эмнэлгийн хөдөлгөөнт 749 цэгийг байгуулаад байна” гэж тус газар мэдээлсэн байна.

Байгалийн гамшигт Баруун Бенгалия мужийн 12 тойрог өртжээ. Гамшгийн бүсэд 10 сая хүн байсан бөгөөд 800 мянга орчим байшин барилга сүйдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих