47 мянга 358 хүүхдээр бүл нэмэв
Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар 47 мянга 83 эх амаржиж, 47 мянга 358 хүүхэд шинээр мэндэлсэн талаар Үндсэний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 196, хүүхдийн тоо 229 буюу 0.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ оны долдугаар сард 7061 эх амаржиж, 7106 хүүхэд мэдэлсэн байна.2015 оны эхний долоон сард 727 нярай бол 5 хүртэлх насны 865 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурчээ.
URL: