Судас цэвэрлэх жор

watermark.php
Энэхүү жорын дагуу нимбэгтэй холимгийг бэлдэж хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Цусны судсуудыг хатуурахаас сэргийлэн уян хатан байлгахын тулд нимбэгийн шүүс, зөгийн бал, наранцэцгийн тосоос тус бүр 1 цайны халбагыг авч холино.
Нимбэгтэй холимгоо өлөн элгэн дээр уугаарай. Курс эмчилгээ нь 10 өдөр.
Мөн өөр нэг жорыг санал болгоё. Аяганы дөрөвний гурав хүртэл буцалсан бүлээн ус хийж дээр нь 1 цайны халбага зөгийн бал, тал нимбэгийн шүүс нэмнэ. 10 өдрийн турш унтахын өмнө уугаарай.
Судсаа цэвэрлэхийн тулд махны машинд 2 нимбэг (дунд зэргийн) хийж машиндана. Дээр нь 2 хоолны халбага зөгийн бал хийж энэ холимогоо шилэн саванд юүлж хийнэ. Өрөөний хэмд бүтэн хоног байлгаад хэрэглэж болно. Хоол идэх, эсвэл цай уухын өмнө энэ холимгоос 2-3 цайны халбагыг уугаарай.


URL:

Сэтгэгдэл бичих