4000 жилийн тэртээх эхийн хайр
Хятад улсын Цинхай мужид археологийн ховор олдвор олдсон байна. Европ тивд галт уулын дэлбэрэлтээс Помпей хот үнсэн товрог болсон байдаг. Харин Хятадад олдсон тус олдворыг Дорнодын Помпей хэмээн нэрлэж байна. Хэдийгээр Помпей хотын сүйрлээс хоёр мянган оны өмнөх хэдий ч эдгээр хоёр олдвор нь адил түүхийг туулжээ.
Шар мөрний сав нутгаар нутагладаг байсан эртний хүмүүс газар хөдлөлт болон үерийн улмаас сүйрсэн байна.
Тус олдворыг хүрлийн үед хамруулж байгаа аж.
Байгалийн гамшгийн үед нэгэн эх бага насны хүүхдээ элгэндээ тэвэрсэн байдалтайгаар үхсэн цогцос олдсон байна. Судлаачид хүүхдийг эрэгтэй хүүхэд байх магадлалтай хэмээн үзэж байна. Хүүгээ эцсийн мөч хүртэл бие сэтгэлээрээ хамгаалсан эхийн хайр ийнхүү дөрвөн мянган жилийн дараа бидний үед иржээ.
Мөн тус олдвороос нэгнээ тэврээд үхсэн хос залуусын цогцос зэрэг хүн төрөлхтний сэтгэлийг хөдөлгөсөн олдворууд олдсон байна.
Өнгөрсөн долоо хоногт эдгээр археологийн олдворуудыг нийтэд зарласан бөгөөд 2000 оны эхээр малтлага хийгдэж эхэлсэн ажээ.
И.Августа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭНЭ ДЭЛХИЙ ХАЙР ДЭЭР ТОГТОЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭДЭГ
энэ дэлхий хайр дээр тогтож байгаа