40 гаруй интернэт кафег хаалаа

527-143934374415983_8859_1926992_500x500Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж байгууллага, таван иргэнд нийт дөрвөн сая 798 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар интернэт кафе 43, цахим тоглоом 255, нийт 298 газрыг шалгаж, журмын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 52 иргэн, нэг аж ахуйн нэгжийг нэг сая 70 мянган төгрөгөөр торгож, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 44 газрын үйл ажиллагааг зогсоож, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам’-ын шаардлага хангаагүй 19 газарт зөрчил дутагдлыг арилгуулах талаар албан мэдэгдэл хүргүүлжээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: Зочин Огноо: 12 August 2015

Цэвэр тохилог орчинд бол ажиллуулах л хэрэгтэй ш дээ. Зарим газар бол дэндүү бохир байдаг.

Сэтгэгдэл бичих