УИХ-ын дөрвөн гишүүнийг АТГ шалгаж эхэлсэн гэв үү

Улс төрийн сөргөлдөөн нэмэгдэхийн хэрээр улс төрийн хүрээнийхэн нэгнээ шалгуулах хүсэлт гаргадаг жишиг тогтож

байх шиг. Сүүлийн үед улс төрийн хүрээнд УИХ-ын 4 гишүүнийг АТг шалгаж эхэлсэн гэх мэдээ тараад байна. Хамгийн эхэнд Ц.Шинэбаяр гишүүний тухай мэдээлэл АТГ-т очсон бололтой. Түүнийг Адуунчулууны нүүрсний уурхайг өөрийн болгохдоо луйвар хийсэн гэж АТГ-т мэдээлсэн гэнэ. Мөн Ц.Шинэбаяр гишүүний “Нинжин” компани татварын асуудалд орооцолдсон тухай ч матаас очсон юм байх. Энэ матаас МАН-ын зүгээс очсон гэдэг нь тодорхой. Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай

ЭМ-ийн сайд байхдаа орооцолдсон тендерийн асуудлаар, гишүүн Д.Дондог газрын саргаанд оролцож аваилга авсан байж болзошгүй гэх асуудлаар , С.Эрдэнэ УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа мөнгө хөрөнгө шамшигдуулсан гэх хэргээр тус тус шалгуулах бололтой. Харин зарим эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Л.Гүндалай, С.Эрдэнэ нарын хувьд гэм буруугүйгээ тогтоолгон баталгаажуулж авахын тулд ийм алхам хийсэн байж магадгүй гэнэ. Харин Д.Дондог гишүүний хувьд булхай нь нийтэд нэгэнт дэлгэгдээд буруугүй гэдгээ өдий хүртэл олон нийтэд тайлбарлаагүй байгаа нь АТГ-т очих шалтгаан болсон гэх аж


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих