Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдвал Н.Энхбаяр Шадар сайд болно гэнэ үү?

527-1439266949нэӨнгөрсөн Пүрэв гарагт болсон  Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Гэвч одоог хүртэл тэдний оронд томилогдох сайд нарын нэрсийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөн бариагүй байна.

 

Тэр бүү хэл урьдчилан тохирч байсан эхний хэлэлцээр ч задарсан тухай эх сурвалж өгүүлж буй юм. Учир нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн  бүлэг сайд нарын асуудлаар АН-ын удирдлагатай огт ярилцахгүй байгаа бөгөөд давын өмнө “Өршөөлийн тухай хууль”-ийг батлах, Н.Энхбаярыг ялгүй болгохоос гадна шинээр үүсгэсэн хэргийг ч хэрэгсэхгүй болгох шаардлагыг тавиад буй аж. Энэ бүхэн хэрэгжсэний дараа л тэд Засгийн газрын 6 сайдыг томилох хэлэлцээрийг үргэлжлүүлэх юм байна. Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр уг  хэлэлцээрийн тухай мэдээллийг МАХН-ынхнаасаа  утсаар тогтмол авч, үүрэг өгч буй гэнэ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн өчигдөр Төрийн ордонд хаалттай горимоор болсон хурлын бүх мэдээлэл л гэхэд аль хэдийн түүнд хүрсэн байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар  Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, Н.Энхбаяр УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох нь тодорхой гэнэ. Тэр бүү хэл ялгүй болмогцоо шадар сайдаар ажиллах хүсэлтэй ч байж мэдэх тухай МАХН-ын зарим удирдлагууд өгүүлж байна.

П.Мандах


URL:

Сэтгэгдэл бичих