Стас Пьехаг Украин руу оруулсангүй
Украины хилийн албаныхан Оросын нэрт дуучин Стас Пьехаг тус улс руу хилээр нэвтрэхийг хоригложээ. Энэ тухай Одесс мужийн захирагчийн албаны цахим хуудсанд мэдээлжээ. Өнгөрсөн бямба гаригт Одесс хотод Стас Пьеха концерт тоглохоор төлөвлөсөн байсан аж. Харин дуучны Крымын хойгийн талаарх байр сууриас болж Киевийн эрх баригчид түүнийг Украинд нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Стас нийгмийн сүлжээнд өөрийгөө Украин руу оруулаагүй талаар тайлбар өгчээ.
Украин улсын Соёлын яамнаас ОХУ-ын 14 урлаг, соёлын зүтгэлтнийг хар жагсаалтад оруулсан билээ. Киевийн эрх баригчдын үзэж буйгаар Олег Газманов, Иосиф Кобзон, Сергей Безруков, Михаил Боярский, Николай Расторгуев, Иван Охлобыстин, Михаил Пореченков, Григорий Лепс, Жерар Депардье нар үндэсний аюулгүй байдалд нь хор учруулах гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: