Жэкки Чан үхээгүй
Хонг Конгийн баллетчинаас дэлхийн хэмжээний од болж чадсан цөөн хэдэн чадварлаг жүжигчний нэг бол Жэкки Чан. Инээдмийн болоод тулаант кино урлагийн нэрт мастерийг таалал төгссөн тухай мэдээ, мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөөр тараад байна.
Тодруулбал шинэ киноныхоо зураг авалтыг хийхээр Австрали улсад очсон Жекки Чан орлон тоглогчгүйгээр зураг авалтад орсноос, амь эрсэдсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа.
Тэгвэл “Оргил цаг” киногоороо дэлхийн алдрын оргилд хүрсэн Ноён Чан уг мэдээллийг өөрийн нүүр номоороо дамжуулж үгүйсгэсэн байна. Улмаар “Би онгоцноос буусан даруйдаа хоёр мэдээлэлд гүн шоконд орлоо. Нэгдүгээрт битгий санаа зов. Би одоо болтол амьд байна. Хоёрдугаарт, Red Pocket-ийн тухай миний Weibo дахь нэрийг ашиглаж худал цуурхал тараасанд итгэхгүй байна.
Энэ бол миний албан ёсны фейсбүүк хаяг төдийгүй надад албан ёсны ганцхан Weibo хаяг байдаг. Мэндчилсэн Жэкки Чан” хэмээн өөрийн нүүр номдоо оруулсан байна.
Гэвч энэ бол түүнийг үхсэн тухай мэдээлсэн анхны тохиолдол биш юм. Урд нь “Жэкки Чан 2011 оны наймдугаар сарын 17-нд өнгөрлөө. Чи шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд үүрд орших болно” хэмээн цахим ертөнцөөр тарж байсан юм.
Х.Маргад
URL: