Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүллээ

p19sao86s66fk1r9r1cme1kg3bk2
   Нийслэлийн Засаг дарга “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/643 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Мария” ХХК, “Сэтгэшгүй” ХХК хуулийн этгээдүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Тус эмнэлэг, сувилалуудын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН
ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ, СУВИЛЛЫН НЭРС
Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр Тусгай зөвшөөрлийн төрөл Тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй үйлчилгээний чиглэл
Мария ХХК Эмнэлэг Дотор, мэдрэл, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лабораторийн оношлогоо
Сэтгэшгүй ХХК Эмнэлэг, сувилал
  • Бариа засал эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ

URL:

Сэтгэгдэл бичих