Дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёр яагаад өрсөлддөг вэ?
Рок попын эмэгтэй дуучдын зүүн, баруун жигүүрийг магнайлж яваа гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг фэнүүд нь цаг ямагт л өрсөлдүүлсээр ирсэн. Тэдний хувьд хоёрхон насны зөрүүтэй бөгөөд хорь гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа. Тэгвэл мөнхийн өрсөлдөгчид гэгддэг тэдний хувьд хэн хэн нь алдаж эндэж явсан. Тодруулбал:Поп хатагтай Б.Сарантуяа Монголын элит гэж болох гэр бүлээс гаралтай Н.Ганхуягтай амьдарч, дараа нь Лу.Болдхуягтай гэрлэж, том хүү Б.Эрхэмбилэгээ төрүүлсэн. Харин бага охин Хулан нь Хөвсгөлийн жирийн нэг бизнесмэн залуу Отгон-Очирын хүүхэд. Зууны манлай дуучин, поп хатагтай Сараа Хөвсгөлийн залуутай нэр холбогдсон нь олны гайхшируулж, хүн бүр сониучирхан ярьж байсан цаг ард хоцорсон.Тэгвэл эрос хатагтай Т.Ариунаагийн хувьд 1998 онд Сэлэнгэ аймагт уригдан тоглох үеэрээ Сэлэнгэ аймгийн залуучуудын байгууллагын тэргүүн Г.Буяндоржтой дотносож, насны ханиараа сонгож ханийхаа хүү Б.Алдарт төрсөн ээжээс нь илүү хайр халамж үзүүлж өсгөсөн гэдэг. Юутай ч гэр бүл нь олны хэл аманд өртөж гавьяат бүсгүй дагуул хүүдээ хатуу ханддаг нэр зүүсэн удаатай ч Б.Алдар эрс эсэргүүцсэн тайлбар бичиж байсан. Одоогоор хилс хэргээр нөхрөө буруутгагдан хоригдож байгаа гэх дуучин бүсгүй “Би амьдралд хэцүү бүхний өмнөөс инээх дуртай” хэмээн цог золбоотой бүсгүй маань дуугаа дуулсаар л яваа. Байнга л тэднийг өрсөлдөгч болгодог фэнүүд нь Сарантуяа илүү эсвэл Ариунаа илүү хэмээн одоо хүртэл эвлэрдэггүй өмөөрч яваа. Тэгвэл хэн нь илүү вэ гэхээргүй өөр өөрсдийн дахин давтагдахгүй өнгө аясыг монголын урлагт үлдээж чадсан хэн хэн нь чадварлаг бүсгүйчүүд уншигч таны хувьд хэн нь илүүг өөртөө тунгаана биз ээ.
С.Гүнжээ
zaluu.com
URL: