МУИС сургалтын төлбөрөө 30-40 хувь, ШУТИС нэг кредитийн төлбөрөө 18 хувиар нэмжээ

45888-ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН 2015-2016 ОНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ-

Тун удахгүй их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болно. Зарим сургуулиудын бүртгэл хэдийнэ эхэлжээ. Үүнтэй холбогдуулан бид улсын сургуулиудын  өнгөрсөн жилийн болон энэ жилийн төлбөрийн мэдээллийг бэлтгэлээ. Зарим их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, төлбөрийн хэмжээг тогтоосон бол  зарим нь төлбөрөө хэд болж нэмэгдэхийг төдийлөн сайн тогтоогүй байна.

Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч байгаа нь өмнөх оныхоос даруй хоёр дахин бага юм. Тиймээс элсэгчид бага байгааг харгалзан үзэж энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмжээ. Ирэх хичээлийн жилд зарим их сургуулиудын төлбөр өмнөх жилийнхтэй харьцуулахад хэдэн хувиар, хэрхэн нэмэгдэж байгаа талаар тойм мэдээллийг хүргэе.

-МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ-

МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж, 2015-2016 хичээлийн жилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөрөө өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна. Суурь хураамж: 112.000 төгрөг байна.

1. МУИС ШУС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 68,900,  2р курс 66,000, 3-4р түвшин 51,400 

2. МУИС-ХШУИС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 74,000, 2р курс 71000 , 3-4р курс 51,600

3. МУИС-ХЗС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 81,800,  2р курс 72,300, 3-5р курс 52100

4. МУИС-ОУХНУС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 85,300, 2р курс 75400 3-4р курс 52,400

5. МУИС-БС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 89,700,  2р курс 79,400 3-4р курс 52900

6. Завхан, Орхон сургуулийн бүх хөтөлбөрүүд 1р курс 49,200,  2-4р курс 47,200

-МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ-

МУБИС-ийн сургалтын төлбөр энэ хичээлийн жилд өмнөх жилийнхээсээ 10-12 хувиар нэмэгдсэн ч 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар сургуулийн удирдах ажилтнууд ярилцсан байна. Харин сургалтын төлбөрийг тодорхой гаргаагүй байгаа учраас бид өмнөх жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг оруулав.

Д/д

Дансны нэр

Данс

1

Нийгэм, хүмүүнлэгийн сургууль

5031748034

2

Урлаг, биеийн тамирын сургууль

5031748045

3

Математик, байгалийн ухааны сургууль

5031748056

4

Багшийн сургууль

5031748067

5

Боловсрол судлалын сургууль

5031748078

surguuli

-ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ-

Шинжлэх ухааны технологийн их сургуулийн энэ хичээлийн жилийн төлбөр хэд болж өөрчлөгдсөн тухай элсэгчид болон хуучнаар суралцаж байсан оюутнуудад ирээгүй, тодорхойгүй байгаа юм. Наймдугаар сарын сүүлээр төлбөрийн асуудал бүрэн тодорхой болно. Албан бус мэдээгээр энэ жил суралцаж байсан оюутнуудын нэг кредитийн төлбөр дунджаар 18%-аар буюу 10.000 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Ингээд ШУТИС 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэе.

-ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-

Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд Нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөрийг  25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэн аж. Өнгөрсөн жил ХААИС-ийн удирдлага сургалтын төлбөрөө 49 хувиар нэмэх санал гаргаж байсан. 2013 онд ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөр-1500000, дөрөвдүгээр курс-1200000 төгрөг байсан юм. Энэ тоо 49 хувиар нэмэгдэнэ гэж тооцвол 1.8-2.2 сая төгрөг болно. Тэгвэл энэ жил ХААИС-ийн төлбөр дээрх тоонд хүрээнд байна. Ийн төлбөрөө нэмж байгаа шалтгаанаа инфляцитай уялдуулж буй, мөн хөдөө орон нутгаас оюутнууд их ирдэг учраас шинээр оюутны байр барих асуудалтай холбон тайлбарладаг.

-БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ-

Батлан хамгаалахын их сургууль одоогоор энэ хичээлийн жилийнхээ төлбөрийг батлаагүй байгаа гэв.

-АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ-

Төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмж байгаа сургууль нь АШУҮИС. Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй юм байна.  Өмнөх жилийн сургалтын төлбөрийн мөнгөн дүнг хавсаргав.

Бакалаврын  боловсрол:

1.Анагаахын чиглэл – I –р дамжаа  2.850.000

2.Эрүүл мэндийн чиглэл I –р дамжаа 2.850.000

3.Сувилахуй I –р дамжаа 2.184.000

4.Сувилахуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432

5.Эх барихуй I –р дамжаа 1.933.932

6.Эх барихуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432

Дипломын боловсрол:  

7. Сувилагч /диплом/ I –р дамжаа 1.579.200

8.Уламжлалтын бага эмч, сувилагч I –р дамжаа 1.579.200

9.Эм найруулагч I –р дамжаа 1.680.000

10.Лабораторийн техникч I –р дамжаа 1.685.600

11.Эм найруулагч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400

12.Лабораторийн техникч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400

13.Туслах сувилагч I –р дамжаа 565.600

Төгсөлтийн дараах сургалт:

14.  Мэргэжил олгох  - 282,000

15. Мэргэжил дээшлүүлэх – 94,000/141,000/188,000

16. Богино хугацааны 10000 –  1 кредит цаг

Б.ГЭРЭЛ


URL:

Нэр: irgen Огноо: 7 August 2015

Ymar aimar ym be unuu tsagt tulburig ygd nemj bga ym be ard tvmeni smidral xetsvv xvnd bxd Araaivhde ymar gazar xandax ve

Сэтгэгдэл бичих