Хүний махан идэштэн эмээ 20 жилийн дараа баригдлаа
ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт Петербургээс хүний мсахан идэштэн буюу ганнибал илэрч баривчлагдсан байна. Өдгөө 68 настай Тамара Сансонова гэх эмээ сүүлийн 20 гаруй жилд өөрийн идэш болох хүнийг эм өгч унтуулаад мөчилж хүнсэндээ хэрэглэдэг байсан байна.
Хамгийн сүүлд 79 настай Уланова гэгч хөгшинийг хөнөөж мөчлөөд хогийн хар уутанд хийснийгээ Димитрова гудамжны цөөрөмд хаяж буй бичлэг нь хяналтын камерт үлдсэн байжээ. Энэхүү бичлэгийн тусламжаар гэмт этгээдийг цагдаагийнхан баривчилсан байна.
Анхны байцаалтаар Тамара 11 хүнийг хөнөөж, хооллосон гэдгээ хүлээсэн байна . Мөн тэрээр 2005 онд нөхрөө сураггүй алга болсон гэж цагдаад тэмдэглүүлсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэг ул мөр олдоогүй байгаа бөгөөд Тамара өөрөө хөнөөсөн байж магадгүй гэж таамаглаж байна.
Мөрдөн байцаалтын явцад ганнибал Тамара уушигны хорт хавдартай болох нь тогтоогдсон байна. Гэсэн ч түүнийг ганнибал гэдгийг мартаж болохгүй учир тусгаарлаж хорих шаардлагатай гэжээ.
Мөн түүнийг гэмт хэрэгтэн, ганнибал гэдгийг өдрийн тэмдэглэлийн дэвтэр нь нотолж байгаа аж. Тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд хэчнээн хүнийг хөнөөсөн, хэрхэн нуусан тухайгаа бичиж тэмдэглэсэн байжээ.
Санкт Петербург хотод сүүлийн 20 жилийн хугацаанд эд эрхтэн нь дутуу, махнаас нь тасалж авсан байж болох мөчилж хөнөөсөн цогцос олддог байж. Энэ бүхний цаана Тамара байсан байж магадгүй гэнэ. Мөнтус хотынхон ганнибалтай хамтамьдарч байсан гэдэг мэдээллийг түгшүүртэй хүлээн авсан байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ тухай мөн шуугиж эхэллээ.
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN
URL: