Сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна

olloo_mn_1438917425_508beb2086874c3cbig

Монгол Улс сүрьеэгийн тохиолдлын түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн 37 орноос эхний дөрөвт ордог байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  аргачлалаар  манай оронд сүрьеэгийн тархалтын талаар судалгаа хийж эхэлжээ.

Судалгааг  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, ДЭМБ, орон нутгийн засаг захиргаатай  хамтран хийж байгааг  ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Оюунцэцэг танилцуулсан юм.

Мөн энэ хүрээнд Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид эмэнд тэсвэртэй сүрьеэгийн түргэвчилсэн оношлогооны  шинэ аргуудыг нэвтрүүлсэн байна. Ингэснээр эмэнд тэсвэртэй сүрьеэг илрүүлэх хугацааг 56 хоногоос хоёр цаг хүртэл богиносгож чадсан аж.

Хэдий шат дараалсан арга хэмжээ авч байгаа ч хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Үүний шалтгаан нь хүн амын ядуурал, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол,  хүн амын дундах тамхины хэрэглээний өсөлт хэт ихэссэн явдал гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих