Төрд ажилладаг хамаатнуудын судалгааг гаргах нь

olloo_mn_1438858655_chuЧуулганы хуралдаан сайд нарын асуудлаар үргэлжилж байна. Хуралдааны үеэр МАН-аас гарсан сайд нар хамаатан садан, өөрсдийн хүмүүсээ албан тушаалд томилж, төрийн албан хаагчдыг олноор нь халсан гэх яриа гарлаа. Гэтэл МАН-ынхан үүнийг эсэргүүцэж, “АН-ынхан өөрсдөө хамаатнуудаа сая саяар нь улс төрд шургалуулдаг” гэх маргаан үүсгэв.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд, сая саяар нь гэж дэгсдүүлэхгүй байхыг хүсээд, үнэхээр хэн хамаатан саднаа хамгийн их оруулдагийг Төрийн байгуулалтын байнгын хороо анхааралдаа авч судалгааг хийгээрэй” хэмээн үүрэгдлээ.

Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо энэ үүргийг биелүүлбэл олон хүний анхаарлыг татсан хамгийн сонирхолтой судалгаа хийх нь дээ.


URL:

Сэтгэгдэл бичих