Монголын сайтын холбоо “Гэр бүлийн төгөл” байгуулна

SONY DSCМонголын Сайтын Холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл”  байгуулах зорилтот төсөл ажил хэрэг болж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас уг санаачилгыг дэмжиж МОСАХ-д 0.5 га газар гаргаж өгчээ. Өнгөрөгч  5-р сарын 2-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх санаачилж, шав тавьж байсан “Гэр бүлийн төгөл” зорилтот төсөл ийнхүү хэрэгжихээр боллоо.

2015 оны 8 сарын 6-ны өглөө 10:00 цагаас  “Гэр бүлийн төгөл” –ийг   байгуулах цогц төслийн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөг Б.Мөнхдөл, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар  болон бусад удирдлагууд , Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгийн  дарга Б.Саранчимэг  нар  гарын үсэг зурж батламжиллаа. Энэхүү төслийн хүрээнд гэр бүлийн гишүүд цэвэр агаарт,  эко орчинд сууж амрах дүүжин сандал, модон саравч, шинээр гэр бүл болсон хосуудын гэрлэлтийн зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн тайз зэрэг орчныг  Монголын сайтын холбооны менежмент, санхүүжилтээр байгуулахаар болж байгаа юм байна.

11059873_707679769376946_6304899634540077473_o

Монголын сайтын холбоо нь 173 гишүүн сайтыг эгнээндээ багтаасан бөгөөд Цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хамгийн том мэргэжлийн байгууллага юм.  Тус холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг дээдэлсэн олон талт үйл ажиллагаа явуулахаас гадна нийгэмд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь “Гэр бүлийн төгөл” зорилтот төсөл юм.

Үндэсний цэцэрлэгт  хүрээлэн нь Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг  975 га газрыг хамарсан талбайд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад дотоодын  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, ногоон хөгжлийг  дэмжигч хувь хүн, албан байгууллагуудтай  хамтран ажиллаж олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ удаад Монголын сайтын холбоо Цахим сэтгүүл зүйн төлөөлөл болж бидэнтэй хамтран ажиллаж, ногоон хөгжлийг дэмжиж, ногоон сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсэд нэгдэж байгаад талархаж байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг яриандаа онцоллоо.

11782262_707679882710268_3270877277981371092_o

11845080_707679886043601_1592705720606722760_o (1)

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих