Таван настай хүүгээ хөнөөжээ

Өнгөрсөн зургаадугаар сарын 16-нд АНУ-ын Монтгомери хотын оршин суугч 33 настай Нэржес Шэфейрд гэгч өөрийн таван настай хүү Даниелийг “Diphenhydramine” хэмээх хортой бодисоор хордуулан хөнөөгөөд, хэргээ далдлах зорилгоор машиндаа гал тавьсан хэрэг үйлдсэнийг мөрдөгчид зургаан долоо хоног үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Тэр өдөр хотын галын албанд машин шатсан дуудлага ирж, хэргийн газар ирэхэд “TOYOTA” маркийн машин шатаж байжээ. Аврагчид Шэфейрдийг хүүгийнх нь хамт машинаас татаж гаргаж амжсан ч, арын суудалд ухаангүй байсан хүүгийн амийг нь аварч чадаагүй аж.

Сэжигтний биеийн багаггүй хэсэг нь түлэгдэлтэйгээр эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээний дуусаны дараа түүнийг хорих газарт шилжүүлэх юм. Хүүгээ хөнөөсөн эмэгтэйд санаатай хүн амины хэрэг, эд хөрөнгө санаатай галдан шатаасан гэх зүйл ангиар ял төлөвлөж байгаа юм. Хууль сахиулагчдын таамаглаж буйгаар, хэрэгтэн эмэгтэй салсан нөхөртэйгөө хүүхдийн асран хамгаалах эрхийн талаар маргалдсаны улмаас дээрх жигшүүрт хэргийг үйлдсэн байж магадгүй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих