Дүүргээс самрын зөвшөөрөл олгоно

dcf082e5f96d23bbig

БОНХЯ-наас хуш модны самар олборлолтын талаар шинэ журам баталжээ. Уг журамд самар түүх хугацаа болон хэмжээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн байна.Иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-аас хойш түүх боломжтой аж. Харин нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх эрхтэй гэдгийг уг журамд заажээ.

Түүнчлэн иргэд самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авах аж. Харин үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох юм байна.

Манай улс самрыг гадагшаа экспортлохийг зөвшөөрдөг. Ингэхдээ мөн хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж.

Аравдугаар сар гэхэд амрын болц бүрэн болдгоос гадна ойн түүмэр гарахаас сэргийлж ийн дээрх хугацааг тогтоосон байна. Учир нь, иргэд самар, жимс түүх үедээ санамсар болгоомжгүйгээс гал алдах нь түймэр гарах нэг нөхцөл болдог юм.


URL:

Сэтгэгдэл бичих