Нийслэл хотод амьд явах баталгаа алга
Нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө нэмж, бидний ахмад үеийнхний төсөөлж ч байгаагүй хэмжээнд хүрч чадсан. Гэвч манай дээд удирдлагууд том зүйлийг голчлоод, жижиг сажиг зүйлээ мартаж, тоохгүй үлдээгээд байх шиг.
Жишээ нь зам, гудамжны гэрлийн шонгоос ёрдойж, сөрдийсэн цахилгааны утаснууд Нийслэл хотод багагүй асуудал болж байна. Хэдий үзүүрийг нь боосон ч хажуугаар нь өнгөрөхөд “тогонд цохиулаад үхчих вий” гэсэн айдас өөрийн эрхгүй хүрнэ. Хур, бороо ихээр орж байгаа энэ үед, эдгээр цахилгааны утсанд масс өгч хүн гэмтээх аюултай харагдана. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг холбогдох албан тушаалтнууд энэ жижиг мэт том асуудлыг анхааралдаа авч болгооно биз ээ.
URL: