НИЙСЛЭЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/641 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад дурдсан найман хуулийн этгээдэд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
p19rr2sns7185mi0n477mvk12a62
Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр ажиллуулахыг үүсгэн байгуулагч нарт даалгав. Шинээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
ЭЗЭМШИХ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД
Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр Тусгай зөвшөөрлийн төрөл Тусгай зөвшөөрлөөр эзэмших үйлчилгээний чиглэл
Маргад-Өгөөж ХХК Сувилал Уламжлалт, сэргээн засал эмчилгээ
Энгүй гоо медикал ХХК Эмнэлэг Нүдний өвчний оношлогоо, эмчилгээ
ММБ Холдинг ХХК Эмнэлэг Хүүхэд, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээ
Энх мэлмий ХХК Эмнэлэг Нүдний өвчний оношлогоо, эмчилгээ
Барагшун фарм ХХК Эмийн сан 2 дугаар зэрэглэлийн эмийн сан
Монос Баянзүрх ХХК Эмийн сан 2 дугаар зэрэглэлийн эмийн сан
Монос Биокомбинат ХХК Эмийн сан 2 дугаар зэрэглэлийн эмийн сан
Цахиур төмөр ХХХ Эмийн сан 2 дугаар зэрэглэлийн эмийн сан

URL:

Сэтгэгдэл бичих