Эцэг, эхийн хайхрамжгүйгээс охин хохирчээ
Булган аймагт нэгэн амралтын газар бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан. Одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Учрыг лавлавал охин эцэг, эх асран хамгаалагчтайгаа амарч зугаалж явсан гэнэ.
Жил жилийн энэ цаг үед хотоос хөдөөг зорьж, амарч зугаалагчид олширдог. Заримынх нь анхаарал болгоомж, хариуцлагагүй байдлаас болж зам тээврийн осол аваар гаргах, гол усанд үйж амь насаа алдах зэрэг харамсалтай тохиолдлууд гардаг.
Гэхдээ дээрх шиг харамсалтай явдал болсныг урьд сонсож байсангүй. Амарч, зугаалагсад архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, хүүхэдтэй яваагаа мартах шахаж, өөрсдийгөө зугаацуулах зэргээр бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулж, болгоомж алддаг. Иймд бага насны хүүхдээ дагуулан амралт, зугаалгаар явж буй, явах гэж байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангах, үргэлж хараа хяналтдаа байлгахыг сэрэмжлүүлж байна. Таны хүүхдийн гэгээн ирээдүй таны гарт буй.
URL: