ЦАЙ БАРИХ ЁСОН БА ЦАЙНЫ АШИГ ТУС

Монголчууд зочиндоо хамгийн түрүүнд цай аягалж барьдаг. Ингэхдээ баруун гартаа аягатай цайгаа барьж, зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайгаа барьж өгнө. Мөн ханцуйгаа шамласан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж, цайн дээгүүр сэвэхгүй байхыг эрхэмлэдэг.

imagesГэрт орж ирсэн зочинд хүйтэн бүлээн цай барьдаггүй бөгөөд аяган дахь цай нь их дүүрэнгүй, бас их дундуургүй байна.

Харин зочин аягатай цайг хоёр гараараа хүндлэн авч, зүүн гарынхаа алган дээр ёроолоор нь тавиад баруун гараараа дэмжин барьж, хүндлэл үзүүлдэг. Дараа нь аягатай цайнаасаа нэг хоёр оочоод, гэрийн эзэгтэйн барьсан тавагтай идээг хоёр гардан авахын өмнө цайгаа ширээ, өрөн дээр зөөлөн тавиад, хоёр гарынхаа алгыг өөд нь харуулж дунд хурууныхаа өндгөөр идээнд хүрсхийж хүртдэг.

Нутаг нутагт өөр өөрийн онцлогтой олон төрлийн цайг чанадаг бөгөөд бүгд өөрийн гэсэн амт шимт, ашигтай чанаруудтай. Тухайлбал:

Бог малын чөмөг, толгойн ястай цай


Хийцтэй буюу хийцгүй цайнд бог малын дунд чөмөг, атгаал чөмөгний ясыг ташиж хийгээд буцалгах бөгөөд сүлэхийн өмнө ясыг хийж нэг цаг орчим буцалгаад бага зэрэг мах үйж болно. Ингэж буцалгасан цай нь амт чанар сайтайн дээр тэжээллэг байдаг.

Дунд чөмөгний ястай цай


Энэ цай нь хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул салхи авхуулж болохгүй. Мөн чөмөгний

оронд толгой гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй хийцтэй цайндаа хийж чанадаг. Ийм цай нь ядаргаа болон цус багатай, тархи толгой нь өвддөг хүн уувал нэн тустай.

Бор цай


Мөн малын сүү сааль татарч, хурааж нөөцөлсөн сүүний байдлаас болж малчид бор цайг (хар цай гэдэг ч бэлгэдлийн үүднээс хар гэдэг үгийг цээрлэн бор гэж эерүүлдэг) голдуу өвлийн улиралд уудаг. Гэхдээ ингэ, үнээний сааль элбэгтэй нутгаар бор цайг төдий л уудаггүй. Мөн бор цайг зуны халуунд цангаа тайлахад сайн гэж хааяа чанаж уух нь бий. Халуун наранд натри болон кали хөлсөөр гадагшилдаг тул ихээр хөлөрвөл шингэний дутагдалд орж, бие сульдаж амархан ядардаг байна. Тиймээс алдагдсан натрийг давстай хар цай буюу давстай ус ууж нөхөж болдог.

Нялх хүүхдийг давсгүй бор цайнд оруулах нь өсөлтөд сайнаар нөлөөлнө. Мөн хүүхэд ойр ойрхон шээгээд байвал өтгөн тостой бор цайнд суулгавал тустай.

Хүүхдийг цайнд суулгах


Ядарч сульдвал өтгөн бор цайн уураар утах хэрэгтэй. Үс унаж, шингэрээд байвал өтгөн бор цайгаар утах юм уу, шавшвал сайн.

Мөн яс гэмтэх юм уу ямар нэгэн байдлаар хавдсан байвал давстай өтгөн хар цайгаар гаднаас нь шавшиж хавдрыг буулгадаг.


URL:

Сэтгэгдэл бичих