Ерөнхий сайд Ч.Сайханбилэг харанхуй нүх рүү хий хашгирав уу, намын нөхөд уриалгыг нь үл хүндлэв үү
Найр наадамаа дуусгах хэрэгтэй гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үг ёстой л “харанхуй нүх рүү хий орилсон”-той адил зүйл ажээ. Бүх нутгаар гандуухан зуншлагатай байгаа манайхан өвөл хаврын бэлтгэлээ мартан найр наадам хэсэж ирэх цагийн өнгийг эс мартан наргисаар.
Найр наадмыг өөгшүүлэн дэмжигчид өнөөгийн эрх баригчид гээд шууд хэлчихье. Ерөнхийлөгч ц.Элбэгдорж, Хотын мээр Э.Бат-Үүл нар. Ард түмний анхаарлыг найр наадамд хандуулж байгаад ёстой л хэвтэн зохио хийх гэж байх шиг. Ирэх сонгуулиар иргэдийн сонгох эрхийг мөнгөөр худалдаад авна гэсэн бардам зан уу, эсвэл өнөө хар машины буянаар дахин гарч ирнэ гэсэн итгэлтэй байна уу ямартаа ч найр наадмаа өндөрлөх болоогүй бололтой.
Ардчилсан сонгууль явуулсан түүхт хорин таван жилийн ой гээд л маргааш нөгөөдөр хоёр сүртэй арга хэмжээтэй бололтой. Төрийн албан хаагчдыг тал ажиллалуулан эрхлүүлж, найр наадмаа үргэлжлүүлнэ хэмээн эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захирамжин дор болж өнгөрөх юм. Харин үүнийг өнгөрөөгөөд л “Улаанбаатар хотын их даншиг” хэмээн их дуугаар зарласан Э.Бат-Үүл баатарын маань найр наадмаар ард иргэд бас л баярлаж цэнгэх учиртай. Ийн ард түмэнд таалагдах гэсэн сонгуулийн марафон улстөрчдийн хувьд найр наадам, зугаа цээнгэл болгож ард иргэдийнхээ тархийг угаах л болж байх шиг.
Ер нь Ардчилсан хувьсгал гэхээр АН-ын хэдэн гишүүд тэргүүлэгчдийн баяр болдог, Ардын хувьсгал гэхээр МАН эзэмшдэг нэгэн бичигдээгүй хуулиар манайхан улстөржих нь гайхаш төрнө. Тэгэхээр маргааш нөгөөдөр хоёрын баяр бол нэг ёсондоо АН-ын баяр гээд эрх барьж байгаа АН болон Ерөнхийлөгч нар эрх мэдлийн хүрээнд баярлаж цэнгэх нь.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
URL: