Ц.Элбэгдорж: Намайг муулж гутаасныг би хориглож чаддаггүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн намтраар Д.Цэрэндаваа гэх зохиолч “Ардчиллын түүчээ Элбэгээ хүү” нэртэй ном хэвлүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Уг ном “Хорьдугаар зууны жаран гурван оны Ховд, Алтайн хязгаар Зэрэг сум Баатархайрханы бэлд нуган үр төрлөө. Баатар эр төрөв гэж баяр хөөр болцгоолоо” хэмээн эхэлдэг. Тэгвэл өөрийнх нь тухай ном бичсэн асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,”Намайг муулж гутаасныг би хориглож чаддаггүй. Бас магтаж доромжилсныг зогсоож мэддэггүй. Бид ийм л нийгэмд амьдарч байгаа.Хүний эрх л юм даа” хэмээн жиргэжээ.
Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/65594
URL: