12-той хүүгээс хүүхэдтэй болжээ
Австралийн 40 настай эмэгтэйг охиныхоо 12 настай найз хөвгүүнтэй бэлгийн харьцаанд орсонд буруутган зургаан жил хорих ялаар шийтгэжээ.
Шүүгч нарын үзэж буйгаар, уг эмэгтэй тэр хүүхдийг физиологийн хэрэгцээгээ хангахын тулд ашигласан байна.
Тэр ч бүү хэл, энэ эмэгтэй 12 настай хүүгээс жирэмсэн болж охин төрүүлсэн боловч “нялх аав” эцгийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Харин түүний хүүхдийг өсгөх тал дээр ээж нь тусалж байгаа аж.
Австралийн нийгмийн халамжийн яам шинэхэн төрсөн охиныг долоо хоног бүр гэмт хэрэгтэн ээжтэй нь уулзуулахыг зөвшөөрч магадгүй байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: