Гишүүдийн “ном бичих” шинэ моод
Улс төрчдийн дунд “ном бичдэг” нэг мода дэлгэрсэн бололтой. Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди “Титэм үг”-ний эзэн. Тиймдээ ч хэд хэдэн цуврал ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон.
Тэгвэл өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “титэм үг”-ийг “Онч үг” болгож хувирган ном хэвлүүлсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намтарчилсан “Оргил өөд” номоо хэвлүүлж гадаад хэлний хувилбартайгаар олон улсын зах зээлд борлуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж танилцуулж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат энэ жишгийг дагаж номоо хэвлүүлжээ.
Түүний номын нэр нь “Хэрэгтэй үг хүнд хань болдог”. Агуулга нь олон нийтийн цахим сүлжээ буюу твиттер хуудаснаа хийсэн жиргээнээсээ эмхтгэн хэвлүүлсэн байна.
Ирэх сонгуулиас өмнө энэ жишгээр хэдэн гишүүд маань нэг нэг номтой болох бололтой.
Г.Эрдэм
URL: