7 ХОНОГИЙН НАСТАЙ УСАН ХӨШИГИЙН АРД МӨНГӨ УГААЛТ БАЙСАН УУ
Өнгөрсөн дполоо хоногийн сүр дуулиан басхүү асуудала дагуулсан, олон нийтийн хэл амны бай болсон нэгэн чухал сэдэв яах аргагүй “УСАН ХӨШИГ” байлаа. Хэдийгээр хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө хэмээн хотын мээр болон “ХАН УРСГАЛ” ХХК-тай хамтран Сэлбэ гол дээр байрлуулсан Арслантай гүүрний усан хөшиг өнөөдөр эвдэрсэн ажээ.
Учир нь их устай борооны дараах Сэлбэ гол үерлэснээс шороотой усыг шахаж эргүүлэх хүчин чадал нь хүрэлгүй өнөө холбож гагнасан труба нь салж унасан гэнэ.
70 сая төгрөгөөр барьсан гэх уг УСАН ХӨШИГ долоо хоногийн настай байхаар өнөө улсын хямарсан төсвийг зүгээр үрэн таран хийж байгаа үйлдэл болоод байна. Ер нь манай эрх мэдэлтнүүд сонгууль дөхсөнтэйгээ холбоотой одооноос улстөрийн шоугаа эхэлж байгааг харахад л ойлгомжтой байна. Тиймдээ л эдийн засаг хямарсан өнөө үед хотын өнгө үзэмжийг сайжруулна хэмээн 70 сая төгрөгөөр тоглочихлоо. Тоглочихлоо ч гэж дээ улсын төсвөөс МӨНГӨ УГААГААД ХАЛААСЛАЧИХЛАА.
Мэдээж энэ мөнгөө эргүүлээд л ард түмний тархи угаалтыг хийх, өөрийгөө рекламдах зардал болгоно гэдэг нь ойлгомжтой. Ийнхүү улсын төсвөөс СОНГУУЛИЙН ЗАРДАЛАА НӨХӨХ ээлжит төлөвлөгөөнд Сонсголонгийн гүүр, Маршилын гүүр хүлээлт үүсгэж байгаа гэж бодохоор дал далан саяар нь хувааж халаасалж байна уу.
|
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ ажлыг хийх шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн даргаар мөнгийг төлүүлэх нь зөв
ene muu oligarhuudiig odoo bitgii songooroi nulimaad haya