Сайд Л.Пүрэвсүрэн: Дэлхий дахины ардчилалд сорилт бэрхшээл байсаар байгаа

Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо болж буй Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын наймдугаар бага хуралд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, Сайд нарын хурлын нээлтэд үг хэлэв. Тэрбээр үгийнхээ эхэнд, Эл Сальвадорын Засгийн газар АОХН-ийг амжилттай даргалж,  Сайд нарын наймдугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Түүнчлэн дэлхий дахинд ардчилал амжилттай бэхжиж, өнгөрсөн 15 жилд Варшавын тунхаглалын зарчимд тууштай байж хүрээгээ өргөжүүлэн тэлсэн төдийгүй ардчиллын үнэт зүйлс, үзэл санаа улам бүр дэлгэрч байна. Гэвч дэлхий дахины ардчилалд сорилт бэрхшээл байсаар байгааг тэмдэглэв.

сайд үг хэлэв томоор

Л.Пүрэвсүрэн сайд цааш нь хэлэхдээ “Энэ нь чухамдаа биднээс ардчиллыг бэхжүүлэх, хамгаалахад өдөр тутмын хүч чармайлтыг шаардаж байгаа юм. Монгол орон 25 жилийн өмнөөс ардчилал, нээлттэй нийгмийг байгуулах сайхан бөгөөд амаргүй замыг туулж байна. 1990 онд дэлхийн хамгийн хаалттай орны нэг байсан бид өнөөдөр хамгийн нээлттэй орон болжээ. Монголчууд 2015 оны долдугаар сарын 29 буюу Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль  явуулсан өдөр 25 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна” хэмээн мэдээлэв. Өнөөдөр монголчуудын олсон амжилт дэлхийн хамтын нийгэмлэгийн тууштай дэмжлэгтэйгээр бий болсон гэдгийг сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэлээ.

Б.Хулан, www.mongolcom.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих