“Тал нутгийн Монгол” олон улсын марафон болно

50e929dd7e9df98boriginal

Монголын хөнгөн атле- тикийн холбоо, Олон улсын марафон гүйлтийн нийгэмлэг, Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас хамтран жил бүр зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн энэ ням гаригт болно. 19 дэх жилдээ болж буй тэмцээнийг энэ удаад Төв аймгийн Өндөрдов хэмээх газар зохион байгуулахаар болжээ. Тэмцээн эрүүл, зөв амьдрах төлөвшлийг хэв- шүүлэх, Монгол орны байгаль орчин, ард түмний үндэсний соёл, зан заншил, амьдрал ахуйг гадаадад сурталчлан таниулах, шилдэг тамирчдыг нээн илрүүлэх зорилготой юм. Одоогийн байдлаар Япон улсаас 50 гаруй тамирчин, Монгол Улсад суугаа гадаадын 70 гаруй гүйлтийн спорт сонирхогч, манай улсын 300 гаруй тамирчин тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна. Гүйлтийн тамирчид долоон төрөлд өрсөлдөх бөгөөд 21 км-ийн зайд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй гүйгчийг уламжлал ёсоор хурдан удмын даагаар шагнах ажв.


URL:

Сэтгэгдэл бичих