АНУ: Кино театрт халдлага болж хоёр хүн амь үрэгджээ
АНУ-н Луизана мужийн кино театрт буутай этгээд гал нээж олон тооны хүн шархдаж, нэг хүний аминд хүрчээ. Лафает хотын кино театрт гал нээсэн тус этгээд нь ахимаг насны цагаан арьст эрэгтэй байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ.
Гал нээсэн этгээд хамгийн сүүлд өөрийгөө буудан хөнөөсөн байсан аж.
Шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэд хэдэн хүн хүнд шарх авсан байна. Орон нутгийн түргэн тусламжийн газрын ажилтан Клэй Хэнригийн хэлж буйгаар хэрэг болсон газарт ирэхэд хоёр хүн нас барсан байжээ.
Цагдаагийнхан буутай этгээдийн хэн болохыг тодорхойлсон боловч одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Гурван жилийн өмнө мөн кино театрт гал нээж хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан юм.
2012 онд Дэнвэрийн кино театрт Бэтмэн киноны нээлтийн үеэр нэгэн зэвсэглэсэн этгээд гал нээж 12 хүнийг буудан хөнөөж, 70 гаруй хүнийг шархдуулсан юм.
И.Мөнхцэнгэл
URL: