“Хуулийн төслийг баталвал намуудын байрыг хураана”
Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн юм.
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг урьдчилсан байдлаар боловсруулаад бэлэн болсон гэсэн. УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ?
-Ирэх наймдугаар сард өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар анхны хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал авч байгаа.
-Төслийн гол өөрчлөлт нь юу байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өмнөх хуулийн 70 орчим хувь нь шинэчлэгдэж байгаа. Төсөлд улс төрийн нам гэж юу болох, ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг тодорхойлсон.
Юун түрүүнд улс төрийн нам гурван үүрэгтэй байхаар зохицуулсан. Нэгдүгээрт, улс төрийн нам бодлогын нам байна. Хоёрдугаарт, сонгуульд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулан өрсөлдөнө.
Харин эцэст нь тодорхой хүрээнд хүний нөөцийн бодлого хэрэгжүүлнэ гэж тусгасан. Учир нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төрийн үйл ажиллагаанд хүний нөөцийн бодлогоор оролцож болох юм.
Иймд хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж, бэлтгэх нь чухал. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын үйл ажиллагааны хүрээг илүү тодотгож өгсөн.
Б.Даваатогтох
Засгийн газрын мэдээ
URL: