ХНС-ийн мэдээ долларын ханшийг унагав

Долларын ханш урт хугацааны турш дэлхийн бусад валюттай харьцуулахад  чангарч ирсэн ч  АНУ-ын Холбооны нөөцийн системийн (ХНС) макро эдийн засгийн статистикийн тайлан нь  ханшны хэлбэлзлийг мэдэгдэхүй ц болгож байна.
 d5bba0b2a0bfcdddfde48373c4fdfd57original

Хувьцаа, үнэт цаасны ашиг, долларын ханш нь ХНС-ийн мэдээллийн дараа шууд унаж эхэллээ

АНУ-ын аж үйлдвэр  сүүлийн жилүүдэд дүгнэж байснаас бага хурдтайгаар өсч байна. Үйлдвэрлэл  2014 оны тавдугаар  сард хямралын өмнөх төвшинд арай гэж хүрэв.

Нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2011 оноос 2013 онд 2,5 хувь орчмын өсөлтийг харуулан хурдаа авч 2014 онд 4,5 хувь болсны дараа энэ жилд дахин уналаа.  Урт хугацааны хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2012, 2013 онуудад хоёр дахин хасагдав. Өндөр үнэтэй барааны үйлдвэрлэл 2012 онд 3,5 хувиар өсөөд, 2013 онд бараг хувиар буужээ. Өмнөх үнэлгээ нь 6 хувь,  5 хувь  байсан байна.

Металл бүтээмж, машин, компьютер, цахим төхөөрөмж зэргийн үйлдвэрлэл “өмнө дүгнэж байснаас удаашралтай  өсөлтийн хурдыг харууллаа” гэж ХНС-ийн илтгэлд тэмдэглэжээ.

Аж үйлдвэрлэлийн ачаалал дүгнэж байснаас багаар гарлаа. Тэрхүү үзүүлэлт нь энэ жилийн хоёрдугаар улирлын  байдлаар, дөнгөж 77,8 хувь болсон нь 1972-2014 онуудын дундаж төвшнөөс 2 пунктаар доогуур байна. Сэргэлт эрчээ авч байна гэх найдлагыг сөнөөсөн ийм сулхан үзүүлэлтүүд зах зээлд гэнэтийн болов.

Доорх үзүүлэлтээс харвал гол зохицуулагч одоо хэрхэн өөрийгөө зөвтгөх нь тодорхойгүй.  Өмнө нь үзүүлэлтээ эргэн харахад, байгалийн  хүчин зүйл гэх мэтийн тооцоологдоогүй мэдээллийг ашиглаж байв.

Аж үйлдвэрлэл

Цэнхэр- анхан шатны үзүүлэлт

Улаан-шинэчилсэн үзүүлэлт

Цаашид яах вэ? Харж байхад биднийг статистикийн тооцооны  макро эдийн засгийн үзүүлэлтийг  өөрчилсөн шинэ аргын тухай мэдээлэл хүлээгдэж байх шиг. Хөрөнгө оруулагчид, иргэд бөгөөд зах зээл Америкийн эдийн засгийн сэргэлтэд итгэлээ алдахыг юу л боллоо гэж гаргахав гэж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


URL:

Сэтгэгдэл бичих