Хатан хаан жолооны чадвараа гайхуулав
Английн хатан хаан II Элизабета амралтын өдрөөр Лонг-Уок сүмийг зорьжээ. Энэ өдөр 89 настай хатан хаан “Jaguar X-Type” автомашинаа жолоодон Виндзорын цэцэрлэгт хүрээлэнгээр дайран өнгөрөхдөө хурд хэтрүүлсний улмаас унадаг дугуйтай хосыг сандаргажээ. “Ногоон өнгийн суудлын автомашин хажуугаар хурдтай зөрсний дараа бид машиныг анзаарсан.
Түүгээр ч зогсохгүй хатан хаан машинаа өөрөө жолоодож явсныг мэдсэн. Хэрвээ ямар нэгэн дуут дохио өгсөн болон жолоодлого муу хийсэн бол осол гарах байсан болов уу. Хатан хаан үнэхээр сайн жолооч болохыг мэдэрлээ” гэж зорчигч Тоби Кор “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хатан хаан Виндзорын цэцэрлэгт хүрээлэнд автомашинтайгаа зорчих эрхтэй цорын ганц хүн ажээ. Мөн тэрбээр жолооны үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцох тусгай эрхтэй улсынхаа ганц иргэн нь юм байна.
Эх сурвалж http://www.info.mn
URL: