ГАСЛАНТ ЕРТӨНЦИЙН ХЭМНЭЛ

11169204_1444294855890232_7745718039543500574_nЭрхгүй хоргодох живаа хоногоор ч
Эцэсгүй урсах дүнчүүр жилээр ч
Эзэнгүй түлхээс зайгүй хийрхэж
Элдвийн түйтгэр завсаргүй ёрлох…
Энсэлж, дэнслэх, шимшрэх хийгээд
Эгнэгт аршаалж шившиж ариутгах…
Энэрэлийн харанга мянгантаа дэлдэвч
Эвдрэхийн шалтаг түмэнтээ нүүрлэх…
Энэлэн, шаналан, зүхэл зовлонгоос
Эгүүрд хагацах нь хаа ч билээ?

Цухас олдох хагас цагаар ч
Цурам амсхийх хугас шөнөөр ч
Цуцалтгүй ёрлох үйлийн татлаганд
Цурав улаан биесүүд тайвшрах…
Цухалдаж, аймсах, түгших хийгээд
Цувх шиг үсчээд эрслэн тэмцэх…
Цусан зүрхтний төвөргөөнд нухчуулж
Цочилдон аймсаад үхэтхийн унах…
Цурхиран уйлах гаслант хүмүүний
Цуугиан тасрах нь хэзээ ч билээ?

Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих