Жуулчид сууж явсан машин осолдож, дэлбэрчээ
Орон нутгийн замд машин осолдож, хүний амь эрсдэх тохиолдол буурахгүй байгааг албаныхан сэрэмжлүүлж хэлсээр байна. Өнгөрсөн баяр наадмаар л гэхэд орон нутгийн замд машины ослоор 18 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн зуны улирал, аялал жуулчлалын зугаалга эхэлсэнтэй холбоотойгоор жуулчдын сууж явсан машин ч осолдоод байна.
Тухайлбал, Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Онгийн хийд орох замд автын осол болжээ. Осолдсон машинд Нидерландын хоёр, Хонконгийн нэг иргэн, хөтөч-орчуулагч, жолооч нар явжээ. Тэднийг машинаасаа гарахтай зэрэгцэн машин нь дэлбэрч, бүгдийнх нь бичиг баримт, эд хэрэгсэл юу ч үгүй шатсан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй аж. Осол гаргасан жолоочийн хувьд Сайхан-Овоо сумын цагдаад шалгагдаж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: