Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа БНХАУ-д өгчихөв үү

527-1437066463easyЕрөнхийлөгч. Энэ үг бол бүх ард түмний итгэлийг хүлээсэн эрхэм хүнийг илэрхийлэсэн утга санаа бүхий сайхан үг. Гэвч өнөөдөр энэ үгийг манайхан тийм ч их ойлгодоггүй, ойлгосон ч итгэхийг хүсэхээ байсан бололтой. Яагаад ийм байдалд хүрчихэв. Бодох л АСУУДАЛ.

Ардчилсан хувьсгал гарсаар хорин таван жилийн хугацаанд дөрвөн ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн ард түмний хувьд шийдвэр гаргана гэж ямар чухал зүйл болохыг ойлгох хугацаа нэгэнтээ болжээ. Ерөнхийлөгчийг 4 жилд нэг удаа бүх нийтээрээ санал өгч сонгодог. Мөн дараалан хоёр л удаа сонгогдох эрхтэйгээр үндсэн хуулиндаа тусгасан байдаг.

Тийм ч болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн ярилцлагадаа “одоо намайг оролдоод хэрэггүй хугацаа маань ч дуусах дөхлөө” гэх ухааны юм ярьсан нь хоёр дахиа сонгогдоод хугацаа дуусаж байна одоо хэлээд, хийлгэх гээд ч нэмэргүй гэсэн санааг агуулсан уу. Тухайн үед манай цахим ертөнцөд хэсэг шуугиад л намжсан зүйл.

Харин энэ санааг ил болгоод байна уу даа гэсэн хардлага сүүлийн үед улам ихээр төрөх бодов. Эрх мэдэлтэй дээрээ өөрийн байр сууриа бэхжүүлж аваад буухаар шийдэв үү ямартаа ч АТГ хэмээх засгийн догшин нохойныхоо амыг суллаж бас хэн рүү турхирахаа мэдэж суугаа нь нийтэд ил харагдсаар байна.

Ирэх онд болох УИХ-ын сонгуулийн сургаар л улстөрчид дор бүрнээ чимээгүйхэн бэлдэж байх үед. Өмнөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг орж ирээд сонгуульд өрсөлдөхөөс болгоомжилов уу. Гэнэтхэн л хаасан байсан хавтаст хэргээ АТГ-ынхан амралтын өдрөөр дахин сөхсөн нь гайхалтай. За энэ ч яахав улстөрчдийн хоорондын асуудал гэж бодоход энэ сарын 10-нд болж өнгөрсөн Орос, Монгол, Хятад улсын ерөнхийлөгчдийн уулзалтыг Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хэлсэн. Тэрээр мөн энэ бол Монголын алдаа юм уу, эсвэл шууд урвалт хэмээгээд одоо энэ цагаас эхлээд Монголын талд туслах ОХУ-ын оролцоо бага болсон төдийгүй БНХАУ-ын давамгайлсан бүс нутаг болсон гэдгийг илэрхийлж харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ингэхээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юу хийгээд хаагуур яваад байна. Гэсэн асуулт урган гарч ирлээ. Ёстой л “буцах хүнд бүү хариуцуул” гэсэн эртний үгийг санагдуулж байх шиг.

 

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих