Хоёр хөрш “хутга тулгав” уу, эсвэл тоймч Ш.Гантулгын ээлжит туйлшрал байв уу
Монголын улс төр “амарч” байна. Энэ зуур олны анхаарлын төвд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтаар юу ярьсан бол гэдгийг “гэнэт” эргэн санаж сонирхож эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Беларусь, Афганистан Улсын Төрийн тэргүүнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай хоёр дахь удаагаа гурван талт уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар хөрш гурван орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар чухал сэдвүүд хөндөж, хэд хэдэн баримт бичгийг баталгаажуулахад холбогдох албаныхны хамт оролцсон. Ерөнхийлөгч наадмын нээлтэд яарч эх орондоо ирж, харин Зам тээврийн сайд болон УБТЗ” ХНН-ийн дарга нар ОХУ-д үлдсэн аж. Тэдний ярианы гол сэдэв нь төмөр зам, Монгол Улсыг худалдааны транзит тээврийн бүс нутаг болгох, ложистикийг хөгжүүлэх тухай байв.
тоймч Ш.Гантулга “Өнгөрсөн жил анх эхэлсэн 3 улсын дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж саяхан Уфа хотод болсон билээ. Үр дүн нь Монгол Хятадаас асууж байж Орос улстай харилцах боллоо, ОХУ одоо Монгол Улсад ямарч тусламжийг үзүүлж чадахгүй.
Харин TV-9 телевизээр тоймч Ш.Гантулга “Өнгөрсөн жил анх эхэлсэн 3 улсын дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж саяхан Уфа хотод болсон билээ. Үр дүн нь Монгол Хятадаас асууж байж Орос улстай харилцах боллоо, ОХУ одоо Монгол Улсад ямарч тусламжийг үзүүлж чадахгүй. Орос Монголын цаашдын харилцаа бол 2015 оны 7 сарын 10-аас хойш зөвхөн Хятад улсын зөвшөөрөлтэйгээр болох боломжтой гэдгийг анхааруулсан байна.
Энэ талаар Путинг хэлж байхад Хятадын дарга Монголын ерөнхийлөгчид нүдээ ирмэж сануулга өгсөнийг олон улсын сэтгүүлчид мэдээлж байна.
Монгол улс бол өөрийн гэсэн үүд хаалга байхгүй учир үргэлж айлын хашаа давж гадагшаа гардаг билээ. Гэтэл сүүлийн 25 жилийн гадаад болон дотоод бодлогыг Вашингтоны эрхмүүд төрд орсон барууны тэжээврүүдээрээ залж, манай улсын үйл явц, хууль, тогтолцоог залж байсан нь хэдийнээ нууц биш болсон. Энийг манай үүрдийн хөршүүд анхааралдаа авч Америк руу урвасан “жижиг” дүүгээ хашраахаар тохиролцоо хийсэн бололтой” гэхчлэн ярьсан нь дуулиан тарьж эхэллээ.
Уг нь энэ уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бүтэн жил өнгөрөөгүй байхад Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд гурван удаа уулзалт хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард Уфа хотод зам тээврийн байгууллагуудын удирдлага цугларч уулзсан. ОХУ-ын тал энэ үеэр Замын зураг гаргах баримт бичгийг санал болгосон.
Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм. Үүнээс гадна Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав.Мөн УБТЗ-ын бааз дээр тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллага нь боловсруулж байна. Аялал жуулчлалын маршрут гаргах чиглэлээр ярилцсан. “Их цайны зам”, “Евроазийн од” буюу Бээжин-Чита-Улаан-Үд, Эрхүү гэсэн аялал жуулчлалын хамтарсан кластер байгуулах талаар хамтарсан тодорхой төслүүд ярьсан” хэмээн ярьсан.
Гэтэл энэ удаад “Ийгл”-ээр овоглосон ч өнгөрсөн оны есдүгээр сард сүр дуулиантайгаар ажлаасаа халагдсан эрхэм тоймч Ш.Гантулга арай л сэтгэлийн хөөрлөөр, мэргэжлийн болон ёс зүйн хувьд алдаа гаргачих шиг боллоо. Сануулахад өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд “Ийгл” телевиз мэдэгдэл гаргахдаа “Тоймч Ш.Гантулга нь олон улсын үйл амьдралын мэдээ дамжуулахдаа хэт нэг талыг барьж, олон талын эх сурвалж, баримт нотолгоог иш үндэс болголгүй ярьж байсан нь мэргэжлийн ёс зүйн алдаанд тооцогдох юм. Ёс зүйн энэ алдаагаа засахын оронд дахин давтсаар байсан тул Ийгл Ньюс Телевизийн дотоод дүрэм журмын дагуу эфирт гарахыг нь түр түдгэлзүүлсэн болно” хэмээн тайлбарлажээ.
Мөн тухайн үед АНУ-ын CNN агентлагтай хамтран ажиллаж эхлээд буй “Ийгл” телевиз Ш.Гантулгыг ажлаас халахгүй байгаа нь түүний дуу хоолойг үзэгчдэд хүргэхгүй гэсэн санаа байж болох юм гэсэн хардлага ч дагуулсан. Харин энэ удаад тоймч Ш.Гантулга “Монголд орос хэл мэддэг хүн дэндүү олон” гэдгийг мартав уу, эсвэл санаатайгаар эфир ашиглан туйлширсан хандлагад олон нийтийн санаа бодлыг түлхэв үү гэдэг талаар сошиал медиагаар “шүүж” маргацгааж байна.
Ямартай ч ОХУ-д тодорхой гэрээ хэлэлцээр хийгээд ирсэн Төрийн тэргүүнийг нутаг руугаа яаран одсоны дараа элдэв сөрөг мэдээлэл гарвал, тэр тусмаа хэт туйлширсан, бодит байдлаас хазайсан мэдээ мэдээллийг зорилготойгоор тараавал Монгол Улс хүнд байдалд орох нь дамжиггүй. Тиймээс ч бид тун удалгүй тодорхой эх сурвалжаас баттай мэдээллийг хүргэх болно.
С.Лантуу
jirgee.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ ч туйлшрал л болов бололтой. Гэхдээ мэргэжлийн дипломат хүмүүс сайн судлах хэрэгтэй.