ГАНЦААРАА ЗУГААЛАХ ШИЛДЭГ АРГУУД

Цаг агаар дулаахан амралт зугаалга эхэлсэн энэ үед сэтгэл догдлуулан сайхан байх чинь… Утсаа шүүрээд дотны найзууд руугаа ярьж хамтдаа зугаалъя гэж уриалтал бүгд л завгүй гэсэн урамгүй хариулт өгөөд байна уу? Тэгээд л чи гар утсаа гэнэтхэн хангинан дуугарахыг хүлээж сууна уу? Энэ сайхан өдөр буйдандаа шигдэн уйтгартай өнгөрөөх нь дэндүү тэнэг хэрэг. Дотны найзууд, дурлалт залуугаасаа ангид зөвхөн ганцаараа гарч яагаад болохгүй гэж. Чиний нүд, гар, хөлийг тэд аваад явчихаагүй шүү дээ. Ганцаараа байхдаа л хүн өөрийгөө хамгийн сайн таньж авдаг гэсэн сэтгэл зүйчдийн онолтой нэгдээд өөрийгөө бүрэн таних аялалд гараад үз. Урьд өмнө ганцаараа зугаалж байгаагүй бол жаахан эвгүй санагдаж байж болох л доо. Өөрийгөө зоригжуулах л хэрэгтэй дээ.

Buddies   Care   Children   Cool   Family Unit   Guys   Happiest   Happy Family   Happy Mood   Healthy   High Jump   In The High Spirit   Journey   Love   Love Click   Nice Snap   P

ГАНЦААРАА БАЙХ НЬ ГАНЦААРДАЛ ГЭСЭН ҮГ ОГТХОН Ч БИШ

Мөрдлөг 1

• Ганцаараа ямар нэг үзвэр үзэх нь чамайг өрөвдөлтэй ганцаардагч нэгэн болгохгүй. Чамд хамтдаа явж кино үзэх найз нөхөд байсан боловч чи өнөөдөр ганцаараа явж үзмээр санагдсан л гээд төсөөлчих. Ганцаараа явж байгаа нь өнөөдрийн л асуудал болохоос биш чи найз нөхөдгүй хүн гэсэн үг биш шүү дээ. Харин ч ганцаараа цагийг өнгөрөөх нь чамд илүү сайхан санагдах болно.

Мөрдлөг 2

Хэн ч чамайг харахгүй

•Бүгд л чамайг ганцаараа кафед сууж, кино үзэж байгаа гайхацгааж байна гэж чи бодож байгаа боловч үнэндээ хүмүүс чамайг сонирхохоос илүү өөрийнхөө амьдралд анхаарал тавьцгаадаг шүү дээ. Тэдэнд чамайг ганцаараа явж байгааг ярихаас илүү хийх зүйл хангалттай байгаа. Хэрэв тэд чам руу хараад байвал өөртөө битгий эмзэг тусгаж аваарай. Хүмүүс мэдээжийн хэрэг аятайхан бүсгүй ганцаараа суун хоолоо амтархан идэж байгааг сониучирхан харж л таараа. Учир нь хүн бүрт тийм зориг байхгүй. Чамайг биширч л байгаа хэрэг. Бие даасан байдал, өөртөө итгэлтэй зантайд чинь бүгд алмайрах болно.

Мөрдлөг 3

Би бүхнийг хийж чадна гэж бод

• Ажил, болзоо, найз нөхөдтэйгээ уулзалдах гэсээр бүсгүйчүүдэд маань өөртөө зориулах цаг зав тун ховор байдаг. Хэрэв чамд жаахан ч гэсэн цаг зав гарвал өөрийгөө аз жаргалтай болгох боломжийг алдаж болохгүй. Чиний сонирхлыг ямар нэг зүйл татаж байгаа бол чи заавал өөр хэн нэгний цаг, боломжийг хүлээж суух шаардлагагүйг санаарай. Үзэхийг хүсч байгаа гайхалтай сонгодог концертийг бусдын цаг завгүйгээс болж чи алгасавал хайран биш гэж үү?

Ганцаараа явж байхдаа л бид бүхэн жинхэнэ дур зоргоороо, өөрийнхөөрөө байдаг. Ямар нэг зүйлийг буруу хийлээ гэхэд дараа нь чамайг хэн ч шүүн ярилцахгүй. Таван цагийн турш юу ч авалгүй дэлгүүрээр дэмий хэс эсвэл таваг дүүрэн Хятад хоолыг юу ч үлдээлгүй идэж болно гээд төсөөлөөд үз дээ. Аятайхан байгаа биз.

Мөрдлөг 4

Ганцаараа зугаалах нь чамайг илүү сонирхолтой хүн болгоно

• Ганцаараа байсан цаг мөч бүхний эцэст чи өөрийн хувийн сонирхлоо олж нээх боломжтой. Бүхнийг бие даан хийж чаддаг байх нь чамайг хөгжүүлнэ. Үүнийг эрдэмтэд хэдийнээ тогтоочихсон. Найз нөхдийнхөө дунд байхдаа хүн бие даасан байдлаа алдаж, бусдын жишгийг дагамтгай болдгийг хэлүүлэх юун. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийн тулд амралтын ганц хоёр өдөр найзуудаа мартаад ганцаараа дуртай зүйлээ хийгээд үзээрэй.

Зоогийн газарт

-Хоосон суудалтай ширээнд сууснаас зоогийн газрын бармений ширээн дээр суувал ганцаараа яваа хүмүүст тун тохиромжтой. Ганцаараа айдаад байвал чадварлагаар коктейль найруулж байгаа Ваг- tепdег-тай ч ярилцаж болно.

-Ганцаараа зоогийн газарт орохдоо ном, сонин, сэтгүүлээ гэртээ орхиорой. Харин ширээн дээрх хоолоо амтархан идэж, дарс шимэнгээ эргэн тойрны хүмүүсийг ажиглах боломжийг өөртөө олго.

Зөөгчтэйгөө яриа өдөж болно. Эрэгтэй зөөгчөөс хамгийн амттай амттай хоолыг санал болгохыг эелдэгхэн гуйвал тэр дараа нь дахин ирж таниас өөрийн санал болгосон хоол хэр амттай байсныг асуух болно.

Кино театрт

-Кино дөнгөж эхлэх үед орж суудлаа эзэлвэл хэн ч анзаарахгүй.

Ганцаараа явж байгаа чамд суудал ч түвэггүй олдоно.

-Хэрвээ цагаасаа эрт очоод киногоо эхлэхийг хүлээхээр болвол сонин юм уу сэтгүүл барьж очоод цаг нөхцөөж болох юм.

- Өөртөө попкорн, чихэр, ундаа авах нь хүмүүст чамайг ховдог гэсэн сэтгэгдэл төрүүлнэ гэж чи айж байна уу? Гэлээ ч гэсэн кино үзэж байх зуурт чамд идэхийг хүссэн зүйлийг чинь хэн ч авчирч өгөхгүй шүү дээ.

Оройн зоогон дээр

- Аль болох ганцаараа явж байгаа хүмүүсийн дэргэд суугаарай. Ингэх нь тэдэнд ч аятайхан санагдах болно.

- Хэрвээ айлд зочилж оройн хоол идэх гэж байж ч болох юм.

Тэр тохиолдолд гэрийн эзэгтэйг таньдаг бол галын өрөөнд очиж тусалбал ярилцах боломж олдох бөгөөд бусад зочидтой ч хялбархан танилцаж амжина.

Хуриман дээр

-Ойр хавьдаа сууж байгаа хүмүүст тэднийг маш сайхан харагдаж байгааг хэлээд хуримлаж байгаа хосуудыг яаж таньдагийг нь асууж яриа өдөөрэй.

-Өөртөө түр зуурын найзууд олох хэрэгтэй. Энэ нь эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн байсан хамаагүй. Тэд чамтай үдшийн турш хамт байх болно. Хэдийгээр өөр ширээнд суусан байсан ч чи ирж очоод уйдахгүй байж болно.

-Уянгын аянд хосууд бүжиглэхэд чи гуниглан ширээндээ суух хэрэггүй. Энэ үед ариун цэврийн өрөө орж будгаа сэргээгээд замдаа бармен дээр очиж өөртөө оргилуун дарс авч уугаарай.

ХАРИН ОДОО ГЭРТЭЭ ХИЙЖ БОЛОХ ХӨГЖИЛТЭЙ ЗҮЙЛС

1.Өөртөө зориулж дуртай хоолоо хийж идээд вино шимэн, тухлан суух нь чамд таатай байх болно.

2.Гадагшаа салхинд гарах ч юм уу хэн нэгний төрсөн өдрийг эсвэл дараа явах гоо сайхны газраа товлон төлөвлөгөө зохиож болно.

3.Одоо л чамд хөөстэй усанд ханатлаа хэвтэж, үсэндээ тэжээлийн тос түрхэн, хумсаа хүссэнээрээ янзлах хангалттай цаг олдож байгааг санаарай.

4.Инээдмийн эсвэл бүр гунигтай хайрын тухай ч юм уу кино прокатнаас аваад үзэж болно. Чи хэнээс ч санаа зоволгүй ганцаараа уйлж эсвэл элгээ хөштөл инээж байхад чинь хэн ч чамайг дотроо ямар нэг байдлаар дүгнэхгүй.

5.Янз бүрийн сайт руу орж санал бодлоо бичиж болно. Залуучуудыг ханатлаа муулж ч болно. Хэн ч чамайг мэдэхгүй.

6.Эцэст нь өөрийн зургийн цомгоо гарган үзэж чиний амьдралд чамтай хамт ямар гайхалтай хүмүүс байсныг болон байдгийг санах боломжийг өөртөө олгоорой.

Э.Намуун


URL:

Сэтгэгдэл бичих