Нохой тэжээх нь таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Айл гэрт тэжээвэр амьтан байх нь тухайн айлд найрсаг эвтэй харилцаа, халуун дулаан уур амьсгал авчирдаг. Таны хайртай амьтан нөгөө талаар таныг зүрхний шигдээс өвчнөөс хамгаалж байдаг. Гэхдээ энэ нь та ямар төрлийн амьтан тэжээх, амьтантайгаа хэрхэн харилцаж буйгаас хамаардаг байна.

dog-and-owner

АНУ-ын зүрхний үйл ажиллагаа судлалын хүрээлэнгийнхний хийсэн судалгаагаар, ямар ч амьтдаас илүү нохой тэжээдэг хүмүүсийн эрүүл мэнд илүү сайн буюу нохой эзнийхээ эрүүл мэндэд сайнаар нөлөөлсөн, зүрхний шигдээсээр өвчлөхөөс хамгаалсан дүн гарчээ.

Нохой яагаад эзнийхээ эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг вэ?

Нэг шалтгаан нь, эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн хүмүүс нохой худалдаж авах тохиолдол элбэг байдаг. Мөн, нохой хүний амьдралыг илүү идэвхитэй түвшинд аваачдаг.

Нохойгоо өглөө орой салхилуулах, дагуулж алхах нь хүний өдөрт гүйцэлдүүлэх ёстой дасгалын хэмжээг хангаж хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг. 5.200 насанд хүрсэн хүмүүсийг хамруулан Япончуудын хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон хүмүүсийн 54% нь буюу тэжээвэр нохой эзэмшигчид, өдөрт хийх ёстой хөдөлгөөний хэмжээг биелүүлж байсан байна.

Түүнчлэн нохой нь, стресс, бухимдлаас сэргийлэх хүчтэй нөлөөлөл болдог байна. Нэн ялангуяа ганцаараа амьдардаг хүмүүст, нохой хамгийн сайн хань болж чаддаг. Сэтгэл зүйн тайван байдлын хувьд нохой тэжээх нь өндөр ач холбогдолтойгоос гадна, таныг хэзээ ч ганцаардмал мэдрэмж төрүүлэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих