Говь-Алтайд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн “Хасагт хайрхан” гэдэг газарт энэ сарын 14-ний 19.59 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэсэн байна.

 66ba89a2b2d3034aoriginal

URL:

Сэтгэгдэл бичих