А.Сүхбат аваргын гунигийг үргээсэн том хүү

9c4b8170-82e8-449e-b830-674d002f444aДархан аварга А.Сүхбат наадмын хүчит бөхийн барилдааны зүүний магнайд гарахаар тэмцэлдсэн ч эцсийн мөчид барилдаагүй. Энэ маргаанаас болж наадмын өдрүүдийг  гундуухан үдсэн дархан аварга  магнайгаа тэнийтэл баярлах нь тэр. Учир нь түүний хүү С.Хангай төрсөн нутаг Төв аймгийн Сэргэлэн сумынх нь наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ.Их аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга А.Сүхбатын том хүү С.Хангай энэ жил 19 настай. Арал чацаар аав, өвөө хоёроосоо илүү түүнийг бөхийн ертөнцөд шинээр орж ирлээ. Хоёр талын бөхийн удамтай, жинхэнэ төрмөл бөх гэж С.Хангайг л хэлэх байх хэмээн бөх сонирхогчид ам уралдан ярьж байна.

Мөн зарим нэг нь мэргэжлийн сүмод явуулвал хэнд ч  дийлдэхгүй аварга гарч ирнэ хэмээн ярьцгааж байна.



ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


URL:

Сэтгэгдэл бичих