Л.Эрдэнэчимэгийн хийтэй мэдэгдэл хэдэн сая долларын өр болж буух бол?!
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛС ХАРИУЦЛАГАТАЙ УЛС БОЛСОН
Одоогоос хоёр жил хагасын өмнө “Чингис” бондын мөнгө Монгол Улсын дансанд орж ирсний яг дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн уулзалт зохион байгуулж билээ. ҮАБЗ-ийн гишүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны даргатай хийсэн тэр уулзалт дээр Төрийн тэргүүн “Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, жирийн иргэд бүгдээрээ хариуцлагатай болох ёстой. Ялангуяа албаны хүмүүсийн хийж буй мэдэгдэл одоо үнэтэй болсон. Ер нь олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, буруу мэдээлэл өгсөн, популизм хийсэн улс төр Монголд одоо явахаа болилоо. Хэрвээ тийм юм хийвэл үнэтэй болсон. Ойролцоогоор Их хурлын нэг гишүүний нэг тийм мэдэгдэл 10 сая ам.долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна” гэж онцгойлон анхааруулж байлаа. Үнэхээр ч тийм. Өмнө нь Монголын төр татвараар цуглуулсан мөнгөө буцааж зардаг л байсан бол “Чингис” бондыг босгосны маргааш өдрөөс эхлэн дэлхийтэй хөл нийлүүлж, тэдний дүрмээр тоглодог болсон. Нэг попиулист гишүүн мэдэгдэл хийхэд л тэр нь дэлхийн чихэнд Монголын бондын өрийг нэмэх, хүүг нь өсгөх дохио болж очдог болсон билээ. Энэ тухай нэхэн сануулсан нь Ерөнхийлөгчийнхөө анхааруулыг үл тоон улсынхаа нуруун дээр өр нэмсэн нэгэн мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хийж орхилоо.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-д хийсэн анхны мэдэгдэл дээрээ Ч.Сайханбилэг гурван зүйлийг онцгойлж байлаа. Тэр нь нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт бас л эдийн засаг байв. Энэ бол Монгол Улсын эдийн засагт Ерөнхий сайдын өгсөн үнэлгээ. Бараг 18 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг огцом уруудаж, хамгийн гол нь валюгын ханшаа барьж дийлэхээ больсон нь Ерөнхий сайдыг ийнхүү зөвхөн эдийн засагт л анхаарлаа голлон хандуулахаас өөр сонголтгүй болгосон юм. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт татах, мөнгө босгох чиглэлд тэрбээр онцгой анхаарч, Засгийн газрын бараг бүх яам нь Сангийн яам шигээ ажиллаж буй нь нууц биш. Бүр БОАЖНХ-ийн яам хүртэл Берлинд очиж жуулчдыг татахын тулд, тэгж мөнгө босгох гэж өдөрлөг хүртэл зохиох билээ дээ. Энэ бүгдийг зориуд нуршсан нь гадаадын хөрөнгө оруулалт татах нь Монгол Улсын хувьд амин чухал асуудал болчихоод байгаатай холбоотой. Ерөнхий сайдын дараалсан айлчлалууд, Монголд болж буй хөрөнгө оруулалтын гэсэн тодотголтой янз бүрийн чуулга уулзалтууд энэ бүхнийг хэнд ч тодорхой болгочихож байгаа биз.
Улсаараа хөрөнгө оруулалт татах гэж хичээж буй энэ цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг л эсрэг зүг рүү нь ганцаараа алхаж явна. Популист гэгддэг С.Ганбаатар хүртэл хөрөнгө оруулалт татах асуудлаар эсрэг юм яриагүй явахад Л.Эрдэнэчимэг гишүүн л “Монгол Улсад хөрөнгө оруулалт шаардлагагүй” гээд Төрийн ордноос албан ёсоор мэдэгдэл хийчихэв. Энд бол Л.Эрдэнэчимэг нэг л гипгуүн, нарийн яривал гацаагч, популист гэгдээд л өнгөрөх боловч дэлхийн чихэнд Монгол Улсын Их хурлын гишүүн гэсэн ганцхан утгаар л ойлгогдоно. Түүнийг нэг ёсондоо Монголын төр гэж дэлхий бодож, ойлгож, тэгж хүлээж авч байгаа юм.
Энд Тавантолгойг гацаахын тулд Төрийн ордонд Л.Эрдэнэчимэг гишүүн хариуцлагагүй мэдэгдэл хийж байхад (2015 оны зургадугаар сарын 22) тэнд дэлхийн зах зээл дээр Монголын нэр хүнд унаж, бондын эрэлт буурч, хүү нь харин өсч байжээ. Одоо энэ тухай сийрүүлье.
ГАНЦ МЭДЭГДЛИЙН ТӨЛӨӨС
УИХ-ын гишүүн, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Тавантолгойг олборлоход хөрөнгө оруулалт хэрэггүй. Хөрсөө хуулаад л машинд ачихад болно” гэсэн алдарт мэдэгдлээ хийхэд цахим ертөнц дэх монголчууд “Тэгвэл хүрзээр ухаад, хувингаар зөөе. Илүү олон ажлын байр бий болно” гэж шоолонгуй хүлээн авч байлаа. Харамсалтай нь, энд инээдэм болсон мэдэгдэл тэнд Сингапур, Хонконгт ханиад болж байжээ. Энэ тухай өгүүлэхийн өмнө зарим шийдвэрийг нэхэн сануулах нь зөв болов уу.
Засгийн газар 2015 оны зургадугаар сарын 18-нд ээлжит бус хуралдаан хийж 350 сая ам.доллартай тэнцэхүйц юанийн бондыг олон улсын зах зээлд гаргах шийдвэрийг гаргасан юм. Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх гэсэн зорилготой энэ бондын хэмжээ нь юаниар бол дор хаяж 2 тэрбум байх юм. Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө Дубайд хийгдчихсэн, үүнээс үүдэж хөрөнгө оруулагчдын итгэл бага боловч сэргэчихсэн, “Чингис” бондын үзүүлэлтүүд сайжирчихсан үед бонд гаргах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн нь энэ. Үнэхээр ч энэ үед олон улсын үнэлгээний агентлагууд хөрөнгө оруулалт сэргэнэ гэж найдаж, бүр Монголын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх боломжтой ч гэж ярьж байсан үе л дээ. Энэ бол ердөө арав хүрэхгүй хоногийн өмнөх л үйл явдал шүү дээ. Тиймээс ч Засгийн газар бондын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад өгч, тэр дагуу Ж.Эрдэнэбат сайдаар ахлуулсан баг бонд гаргах гоаб бЬо\у буюу танилцуулах аяллыг Сингапур, Хонконгоос эхлүүлсэн юм байна. Харамсалтай нь, тэдний аяллаа эхлүүлсэн өнгөрсөн даваа гараг буюу зургадугаар сарын 22-нд Л.Эрдэнэчимэг гишүүн нөгөөх хариуцлагагүй мэдэгдлээ хийж таарчээ. Тэнд Сангийн сайдаар ахлуулсан багийнхан Монгол Улс хөрөнгө оруулалт татах чиглэлд цаашид боломжит бүхий л алхмуудыг хийж, хичээн ажиллана.
Хөрөнгө оруулагчдыг гонсойлгох зүйл дахиж хийхгүй гэж ам уралдан ярьж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчноо аль болох аятай, таатай харагдуулахыг хичээн сурталчилсан байна. Тухайлбал, Оюутолгойн төлөвлөгөө батлагдсанаар төсөл цааш саадгүй хэрэгжих нь батгай болсон, Тавантолгойн гэрээг хэдхэн хоногийн дараа шийдвэрлэнэ гэх зэргээр аль л эерэг, зөв мэдээллүүдээ дуулгахыг хичээж явжээ. Харамсалтай нь, миний дээр өгүүлсэнчлэн танилцуулах аялал хийгдэж байсан яг энэ үед УИХ-ын гипгүүн, Тавантолгойн гэрээний төслийг шалгах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Эрдэнэс Тавантолгой ХК одоогийнхоороо ажиллахад л болно. Гаднаас хөрөнгө оруулалт татах ямар ч шаардлагагүй” гэх мэдэгдлийг албан ёсоор хийж орхисон. Үр дүн нь юу болов гэж үү.
Эрхэм гишүүний хийсэн мэдэгдэл нь дэлхийгээс хөрөнгө оруулалт татахаар аль байдгаараа хичээж буй Засгийн газрын бодлоготой эрс зөрчилдөөд зогсохгүй юанийн бонд босгохоор улсаа сурталчилж явсан багийнхны хэлсэн, ярьсны утгыг алдагдуулж, ажилд нь ноцтой саад учруулсан байна. Ганцхан хариуцлагагүй мэдэгдлийн төлөөсөнд нь Монголын гаргах гэж байсан юанийн бондын хүү нь өсч, эрэлт нь эрс буурчээ.
Монгол Улсын Засгийн газар нь хоёр тэрбум юанийн бонд гаргах сургаар тэнд эхний өдрөө л 1.5 тэрбум юанийн дунд хугацаатай бондын эрэлт үүсчихсэн байсныг олон улсын хөрөнгө оруулалтын агентлагууд онцолж байв. Энэ эрэлт нь танилцуулах аяллын үед дээшилэн үү гэхээс дордоно гэж Монголын багийнхнаас хэн нь ч төсөөлөөгүй биз. Гэтэл засгийнхаа бодлогыг эрс үгүйсгэсэн Л.Эрдэнэчимэг гишүүний хариуцлагагүй мэдэгдлээс болж боломжийн эхэлсэн танилцуулах аяллын үр дүн нэлээдгүй буурч хоёр тэрбумын оронд ердөө ганц тэрбум юанийг (ойролцоогоор 161 сая ам.доллар) бүр 7.5 хувийн хүүтэйгээр л босгож чадсан байна. Энэ сарын 24-нд босгосон бондын эргэн төлөгдөх хугацаа ч Засгийн газрын тооцож байсан таван жилд хүрч чадсангүй. Гурван жилийн дотор эргэн төлөх хатуу нөхцөлтэйгөөр л Монгол Улсын Засгийн газрын бондыг хөрөшө оруулагчид худалдаж авчээ. Энэ бол “Чингис”, “Самурай” гээд бусад бондын төлбөрөө төлж байх, тэрэндээ хуримтлал үүсгэх хугацаа юм.
Хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд арай хийн өндийж, нүүр буруулсан хөрөнгө оруулагчид эргэж харж магадгүй болоод буй үед УИХ (хөрөнгө оруулагчид Л.Эрдэнэчимэг гишүүнийг УИХ л гэж ойлгоно), Засгийн газрынх нь бодлого зөрӨөд байгаа нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, итгэлийг нь сулруулах нь гарцаагүй. Дотроо ойлголцохгүй яваа улс дэлхийтэй ойлголцоно гэж тэд, хөрөнгө оруулагчид яаж ч бодож чадах вэ дээ. Л.Эрдэнэчимэг гишүүний хийсэн ганцхан хариуцлагагүй мэдэгдэл ийм их эрсдэл учруулах уу гэж үү, одоо хариулъя. Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Дим сам” (Хятад үндэсний банш гэсэн утгатай юанийн бондын нэр) буюу юанийн бондыг худалдан авагч нь бүгд манай улстөрчид, албаны хүмүүсийн юу хэлэхийг чих тавин чагнаж, түүндээ үндэслэж шийдвэрээ гаргадаг. Тэд бүгдээрээ Монголыг мэддэг учраас Монголд хөрөнгө оруулахдаа улстөрчдийнх нь үгийг, хэвлэлийнх нь мэдээллийг чих тавин сонсч байдаг юм. Тийм болоод л “Чингис” бондыг гаргасны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс хариуцлагатай улс болсон. Их хурлын нэг гишүүний хариуцлагагүй мэдэгдэл 10 сая долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна” гэж анхааруулсан биз. Одоо би асууя, Л.Эрдэнэчимэг гишүүний хийтэй мэдэгдэл хэдэн сая долларын өр болж монголчуудын нуруун дээр буух бол?!
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Jinkhene hujaa tsustai avgai daa
sain bn iim zorigtoi hymyys MONGOLD heregtei bn