Монголчуудын цаг агаар шинжих ёс
Монголчуудын цаг агаар шинжих ёс:
Монголчууд олон зууны турш эцэг хөх тэнгэр, этүгэн эх хөрст газар дэлхийдээ нүүдлийн мал аж ахуйг эрхэлсээр ирсэн ард олон билээ. Ингэхдээ од гараг, цаг агаар, амьтны араншингийн талаар цогц мэдлэгтэй болж, түүнийгээ өдөр тутмын амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн. Эцэг өвгөдийн хур их цогц мэдлэгээс хуваалцацгаая:
-Олон хоног үргэлжлэн өмнөөс буюу баруун өмнөөс халуун хуурай салхилбал өвөл хаврын цагт цас орж шуурга шуурах, зуны цагт бол салхи ширүүсэн бороо орж хүйтэрдэг.
-Үдэш оройн цагаар салхи ширүүсвэл тэнгэр муудаж шуурга шуураж бороо ордог, Бороо орж байхад зүүн урд зүүн зүгт солонго татвал бороо зогсоно, Бороо ороод зогссоны дараа үүл хойшоо нүүж байвал дахин бороо ордог, урагшаа нүүж байвал тэнгэр цэлмэж тогтуун сайхан болдог. Цас борооны дусал ширхэгийн хэмжээ жижиг бол (шиврээ) орох нь удаан, ширхэг нь том бол үргэлжлэх нь богино байдаг.
За найзууд тэгээд өөрсдийн мэддэг эцэг өвгөдөөс заалгаж сурсанаа хуваалцаарай
URL: