Шүдлэн насанд Дундговийн Д.Эрдэнэбулганы үрээ түрүүллээ

bdfebdd493cc882092907ed7945b830b_L

Үндэсний баяр наадам, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ.

Энэ насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Баярсайханы Лхагва-Очирын хүрэн, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн Зурвас хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн морьд эхний  тавд хурдаллаа.

Харин дараагийн тавд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Д.Дэмчигцогийн зээрд, уяач З.Жавхлангийн Дуурсан халтар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Д.Уламбаярын Туулай халтар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Д.Содбаярын халтар, Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хул давхилаа.

Ч.Ариунболд MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих